Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Хулангийн хүү Равдан:Ээжтэй минь таарах төрийн албан хаагч бүхэн хүнлэг байгаарай
Папарацци

Хулангийн хүү Равдан:Ээжтэй минь таарах төрийн албан хаагч бүхэн хүнлэг байгаарай

Эрхэм админBy Эрхэм админ07/25/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Ц.Хулангийн хүү Равдан ээжийгээ цагаадна гэсэн итгэлтэйгээр хүлээж буй талаараа цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийв.

Тэрээр “Сайн байцгаана уу?

Би яруу найрагч Хулангийн хүү Равдан байна.

Бид бүхэн ээжид холбогдох хэрэг гэгчийн шүүх хурлыг дуустал тэвчээртэйгээр, цагаадна гэсэн итгэлтэйгээр хүлээлээ.

Гэвч шүүх, хууль хяналтынхан нийлээд ээжийг минь гэм буруутай хэмээн үзлээ.

Үүнтэй холбоотой хэдэн зүйлийг товчхон хэлмээр байна:

1. Ээжийг маань дарамталж эрхшээлдээ байлгахын тулд 6 сарын өмнө надад АТГ-т хэрэг нээсэн. Миний ойр дотны найз нөхдийг дуудаж, намайг хэрэгт хийх зорилгоор олон талаар байцаасан. Хэрвээ би Монгол руу буцвал намайг мөн шоронд хийнэ. Би очоод нөхцөл байдал улам дордох учир эндээс очиж чадахгүй байна.
Өртөг өндөр газар эхнэр хүүхдүүдээ орхиод, ээжийгээ ч улам хүнд байдалд оруулахыг хүсэхгүй байна. Ингэж гэр бүлээр нь дарамтлан хэлмэгдүүлдэг юм байна.
Мөн өмгөөлөгч Оюунбаатар гуай энэ хэрэг гээд байгаа зүйлээс чинь болж ардчилсан гэх Монгол улсад анх удаа өмгөөлөгчийг мөрдөн мөшгиж, гүйцэтгэх ажиллагаа явуулж, хүний эрхийг зөрчиж байгааг мэдэх үү? гэсэн.
2. Ээжийг гадны Тагнуулын Албанаас $800,000 авсан гэх ор үндэслэлгүй зүйл зохиож сошиалаар мэдээ их явуулж байна. Хэрвээ үнэхээр мөнгө авсан бол үр хүүхэд нь эх орон, хайртай дотны бүхнээ орхиод хүний газар ажиллаж амьдрах байсан уу. Мөн ээж минь хоригдохоосоо өмнө зээл тавин барин жижиг канад байшин бариулж түрээсийн орлого олохоор хөдөлмөрлөж явсан. 100 айлынхан мэднэ дээ. Ийм хүн $800,000 болон тэр яриад байгаа их хэмжээний мөнгө авсан байж таарах уу?
3. Яруу найрагч Ц.Хулан төрийн нууцад хамаарах ямар мэдээлэлтэй ойрхон байсан юм бэ? Ямар нууцыг хэнд өгөөд хэнийг яаж хохироосон юм бэ? Түүний өмгөөлөгч Оюунбаатар гуай мөн адил Хулангийн хувьд ямар ч төрийн нууцтай танилцаагүй, хэнд ч дамжуулагүй гэж хэлсэн байсан.
Ээж минь зүгээр л яруу найрагч, сэтгүүлч, нийтлэлч, үзэл бодлоо чөлөөтэй хэнээс ч айдаггүй илэрхийлдэг.
Нууц гэдэг нэрийн доор хэн нэгэн бүлэг этгээдийн эрх ашгийг хамгаалахын тулд зохион байгуулалттай хэлмэгдүүлээд байна.

Гэхдээ ийм байлаа гээд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж явсны төлөө хүн хэлмэгдүүлж болдог юм уу?

Нэг нь нийтийн төлөө
Нийт нь нэгнийхээ төлөө гэдэг үг байдаг.

Ээж маань нийтийнхээ төлөө үгээ чөлөөтэй илэрхийлж явдагтаа ялтан болж байна. Одоо нийт нь нэгнийхээ төлөө нэгдэж тэмцэх цаг болжээ.

Олон ярих зүйл байвч одоо ингээд товчхон дуусгая. Энэ бүхэнтэй бид эцсээ хүртэл бүх аргаар тэмцэнэ.

Ээжтэй минь таарах төрийн албан хаагч бүхэн хүнлэг байгаарай.

Өмгөөлж хамгаалах хүүтэй,
Түмэн олондоо нэртэй хүн шүү” гэлээ.

https://www.facebook.com/100000449949637/posts/pfbid02Sbgac3NkZ7S2awkgzoKwRuFZy4QbPnViZgQn6GyUvznMNFDBGAknnwnCtjQgNYWql/?mibextid=VR9fo7

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.