Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

    06/16/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

    06/16/2026

    Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

    06/16/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Ц.Хулан шүүх хурлын үеэр эцсийн үг хэлэхдээ “Ирээдүй анирдахын бадаг” шүлгээ уншжээ
Гэмт хэрэг

Ц.Хулан шүүх хурлын үеэр эцсийн үг хэлэхдээ “Ирээдүй анирдахын бадаг” шүлгээ уншжээ

coolBy cool07/26/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email
Яруу найрагч Ц.Хуланг  гэм буруутай эсэхийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дөрвөн өдрийн турш хаалттайгаар хянан хэлэлцсэн. Улмаар  “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн 159.753.220 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос  албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл шүүхийг ийнхүү шийдэхээс өмнө шүүгдэгч нар эцсийн үг хэлсэн юм. Энэ үеэр Ц.Хулан “Ирээдүй анирдахын бадаг”  шүлгээ уншсан байна.
Ц.Хулан  “Ирээдүй анирдахын бадаг” шүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Илд харших чимээнээр мөсөн түрлэг цангинанхан
Ижий түүхийн мөрөн тунгалагшинхан урсана
Ирээд одсоны араас гуниглах амархаан
Ирээдүйн чинь тухай бодох л зовлон юм аа эх ороон
Цоолбор шаргал үүлс намрын тэнгэр барлана
Цогтын цагаан балгас дээр хаврын бороо цайрна
Цохлоод ирдэг үйлийн үр-ирээдүйн тухай бодол
Цоолдоод миний энгэрийг, нулимс шиг хавж унана…
Ирээдүйгээс би
Илиадыг хол давсан Гэсэр, Жангарын туулиа нэхнэ
Их засаг тохинуулсан чин шударгуу хуулиа нэхнэ
Дэлт найман шарга шиг хурдтай байхыг хүснэ би,
Дэлүүн болдогт залсан шиг хаантай байхыг хүснэ ээ
Халхын саруул тал тэнгэрийн хаяатай сүлэлдэж
Харцгайн дэвэлт шиг саран энгэрийн зүү мэт таширлана
Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ би,
Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ ээ
Ирээдүйгээс би
Гучаад оны босоо ятга-гунгалуутайн Нацагдоржоо
Гуниггүй мишээж яваа Пагамдуламтай нь олж харна
Хар ус нуурын хөвөөнд бодлогоширсон Явуудаа
Хаадын сэнтий шиг Отгонтэнгэрээр хөшөө босохыг харна
Норовлин цэнхэр говиосоо улаан хацартай охид төрж
Норовбанзад шиг дуулахыг сүслэн чагнана
Ноорхой эвий Адарсүрэн найран дундаас өндөлзөхөд
Нодготой төрийн алга тэнийж, одонгоо шагнахыг үзнэ ээ
Ирээдүйгээс би
Гандангийн хашаанд зулж унасан анхны цаснаас ялгаагүй
Гарцаагүй сэтгэл нь цав цагаан миний муу ард түмэн
Манжийн дарлал шиг унтаа цаг үеэсээ өндийж
Манлай вангийн үхэл шиг босоо амьдрахыг хүснэ ээ
Тужийн нарсанд дүрэлзсэн хувьсгалын дөлөөс тасдаж
Тулгандаа миний асаадаг өглөө бүрийн улаан нар,
Тусгаар тогтнолоо зарласан цагаан лавайн эгшиг
Туургат гэрийг минь гийгүүлсэн энэ л эрх чөлөөгөөр
Ирээдүйд би
Айл бүрийн хоймрыг дуу шиг дүүргэнэ
Амьсгалын тоолонгоор Монголдоо би сүү шиг амьдарна
Сүү шиг алдраар эх орноо мялааж
Сүлд шиг төрөөр өөрийгөө би шагнана аа.
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.