МУГЖ, дуурийн дуучин Г.Ариунбаатар: Жинхэнэ “авьяастангууд” “улны” болж, “ядмагхан” авьяастай “Нө/о/хдууд” дээш сагсалзаж “Ам барьж” түүнийг нь олон түмэн шагшихыг харах дур гутам байлаа
Эх орондоо өнгөрүүлсэн хэдхэн хоног буюу цаг, минут ч хайран санагдах дурсамж дүүрэн өнгөрүүлсэн аяллаасаа үлдсэн сэтгэгдлээ хуваалцая!
Миний бие Төрөлх Төв аймгийн 100-н жилийн наадмаараа “Сайхан” наадсаан. Ёстой нэг эгэл “ДАРУУ” өндөр зохион байгуулалттай, “ХЭЛ, АМ” бага сэтгэл тэнэгэр нэг тийм “Гоё” байсныг энд хэлэх нь зүй.
Гэхдээ миний сэтгэлд “Хамгийн” гоё наадам хүүхэд ахуйд үлдсэн байдаг юм. Тэр үед л жинхэнэ утгаараа Монгол түмэн “нааддаг” байсан санагддаг. Бүх зүйлс “ориг”оороо. Тэр үеийнхээ наадмыг л хадгалж авч үлдсэн бол гэх бодол надаас хааяа цухалздаг. Үнэхээр “Ардын хүү”нааддаг “хал палгүй” хэрүүл шуугиангүй. Хүн нь эрүүл, өв уламжилал, ёс жаяг хэм хэмжээгээ мэддэг түүнээсээ суралцдаг өөрөөр хэлбэл “ЁС ЗҮЙ” өндөр байжээ гэж боддог тийм ч байсан байх. Одоо ч дээ…
Та бүхэн бүгд л мэдэж байгаа… Хэнээрхэл хийрхэл, дээр дооргүй биесээ хэмлэж , ёс зүй , хүн чанарын доройтолд эрхгүй “живжээ”… Бид “Наадах” нь битгий хэл “Амьдрал”-н мөн чанараа ч ойлгохоо байсан байна. Уйтгартай…
Аймгийнхаа 100-н жилийг гайхамшигт “Төрийн Дуулал”-аараа нээсээн. Түүнээс хойш олон ч арга хэмжээнд оролцож дуугаа өргөлөө.
Мэргэжлийн урлагийн байгууллага түүнд зүтгэж буй жинхэнэ “Авьяастангууд” ямар хямдхан “Улны” болсон , эсрэгээрээ “ядмагхан” авяастай “Нө/о/хдууд” дээш сагсалзаж “Ам барьж” бүр “Гар барьж” түүнийг нь учир мэдэхгүй олон түмэн “Шагшиж” байхыг “нүгэлт” нүдээрээ харж чихээрээ сонсох дур гутам байлаа… “Мэргэжлийн” гэх тодотгол “Үгүй” болж удахгүй бид амьд дуулалт, хөгжмийг сонсохгүй болох ойрхон санагдсан хайран” гэлээ.