Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

    06/05/2026

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Хөгжлийн банкны экс удирдлагуудын өөр хэргийг шүүх шийдвэрлэнэ
Гэмт хэрэг

Хөгжлийн банкны экс удирдлагуудын өөр хэргийг шүүх шийдвэрлэнэ

coolBy cool08/22/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, АН-ын дэд дарга Ч.Отгочулуу нарыг бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн шалгаж, яллагдагчаар татсан боловч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  хэргийг  “гэмт хэргийн шинжгүй” гэдэг үндэслэлээр цагаатгах шийдвэр гаргасан юм.  Харин давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан билээ. Тэгвэл шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу Улсын дээд шүүх дээрх албан тушаалын гэмт хэргийг хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар 2022.06.02-ны өдөр хэлэлцсэн. Улмаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5 дахь заалтад заасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Ингэснээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдээсэн юм.

Уг хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023.08.23-ны өдрийн 13:30 цагт хэлэлцэх тов гарсан байна.

Тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд хэрвээ шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол 2-8 жилийн ял оноох юм. Тодруулбал,  Эрүүгийн хуулийн

“22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

… 2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэж заажээ.

Шүүгдэгч нар цагдан хориогдохгүйгээр гадуур байгаа.

Хэргийг эргэн сануулбал, тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг Хөгжлийн банканд 4.6 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгасан юм. Харин ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар нь Улсын Нэгдүгээр эмнэлгийн хойд талд Худалдаа хөгжлийн банкны барьсан барилгад оффис авахдаа зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр буюу 27.5 тэрбум төгрөгийг зарцуулж, Хөгжлийн банканд 4.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн яллагдагчаар татсан байдаг. АН-ын дэд дарга Ч.Отгочулуугийн хувьд Уул уурхайн яамны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа ТУЗ-ийн гишүүний орон тоонд багтсан байдаг ба ажиллах хугацаа нь дууссан байхад зөвлөлийн хуралд оролцож, Б.Шинэбаатарын хууль бус шийдвэр гаргахад хамтран оролцсон гэх үндэслэлээр хэрэгт татагдсан юм.

Шүүхээс уг хэргийг хэрхэн шийдсэн талаар бид эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа

гэмт хэрэг шүүх хурал
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.