Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025

    Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    06/13/2025

    Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

    06/13/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»НАРО БАНЧЭН ГЭГЭЭНТЭН ХҮМҮҮНЛЭГИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
нийтлэлчид

НАРО БАНЧЭН ГЭГЭЭНТЭН ХҮМҮҮНЛЭГИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

admin123By admin12302/04/2019Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

​Наро Банчэн Данзанлхүндүв гэгээнтэн сар шинийн өдрүүдийг эх орондоо угтахаар цөөхөн хоногийн чөлөөтэй иржээ. Тэрээр энэ удаа “Наро Банчэн хутагт” сан болон “Нароба институт”-тэй хамтран хүүхэд багачуудын эрүүл мэндэд тустай хүмүүнлэгийн ажлыг өөрийн биеэр оройлон зохион байгууллаа. H1N1 томууны вирус хүчтэй тархаад байгаа энэ үед бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн агаарын бохирдол ихтэй бүсийн 7 цэцэрлэг, Эх Хүүхдийн Үндэсний Эрүүл Мэндийн төв болон Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт Япон улсад үйлдвэрлэсэн Magic ball агаар цэвэршүүлэгч 100 ширхэгийг хандивлалаа. Наро Банчэн Гэгээнтэн “Эх орны ирээдүй болсон хүүхэд багачууд ханиад томуугаар өвчлөх нь өндөр хэмжээнд байгааг өдөр тутмын мэдээ мэдээллээс харж байлаа. Тийм учраас бидний өгч байгаа энэхүү агаар цэвэршүүлэгч өвдсөн хүүхдүүдийг түргэн илааршихад нэмэр болоосой, эрүүл саруул хүүхдүүдийг өвчлөхөөс урьдчлан сэргийлж агаарт байгаа халдварт вирусыг устгаж, тайван тухтай байх боломжийг бүрдүүлж өгөөсэй гэж хүссэн юм. Мөн энэхүү хандивын аянд оролцсон өглөгийн эзэддээ ч багачууд дүү нарынхаа өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна” гэж онцлон дурьдаж байлаа. Манай улсын нийслэлийн хувьд агаарын бохирдол нь гамшигийн хэмжээнд хүрчихсэн, хүүхэд багачууд гэлтгүй нийт хүн амынх нь нэжгээд хувь нь энэ төрлийн томуугаар өвчилчихсөн хүндхэн цаг үед номт улсад суралцаж буй Гэгээнтэн маань эх орныхоо хүүхэд багачуудын эрүүл мэндэд санаа тавьж, эх орондоо тээж ирсэн бэлгийг нь гардаж авсан ЭХЭМТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд дарга Ц.Алтантуяа “Хүүхэд эмчилнэ гэдэг бол асар том хариуцлага. Хүн эмчлэх, хүүхэд эмчлэх хоёр тэс өөр ажил, арга ухаан байдаг. Хүн өөрийнхөө зовиур шалтгааныг тоочдог бол харин хүүхдийг эмч бүх зүрх сэтгэлээрээ нарийн мэдэрч эмчлэх хэрэгтэй байдаг юм. Бидний энэ хүнд бөгөөд хариуцлагатай албыг ойлгож, хүндэтгэн зорьж ирсэн танд баярлалаа” хэмээж байв. Үнэхээр түүний алс холоос тээж ирсэн бэлэг очсон газар бүртээ талархал хүртэж байлаа. Уг аппарат нь агаарт байгаа хорт вирусыг 99 хувь устгах, 30 минутын дотор өрөөний агаарыг ариутгаж цэвэршүүлэх, 1 цагийн дотор PM-2.5 төрлийн агаарын бохирдлыг 90 хувиар сармагжуулахаас гадна 20-иод төрлийн үнэртүүлэгчтэй байдгаараа ихээхэн ач холбогдолтой юм байна. Харин Наро Банчэн Гэгээнтэнийн хувьд 2015 онд ШУТИС-ийн Төрийн захиргааны менежментийн ангийг төгсөн үргэлжлүүлэн сургуульдаа Нийтийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. Энэ нь ч бас учиртай аж. Түүнийг Наро Банчэн гэгээнтэний VII дүрээр тодорч байхад Дээрхийн гэгээнтэн Шинжлэх ухаан, техник технологийн эрин үед эх орондоо сурч байгаа сургуулиа амжилттай суралцаж төгсөхийг захиж байсан юм. Дээрхийн гэгээнтэний захиасыг биелүүлж, эх орондоо эрдмийн зэрэг хамгаалсан Гэгээнтэн 2016 оны намар БНЭУ-ын Дарамсала хотод байх Жүдийн дацанд шавилан, гэвш лхаарамба Жадо ринбүчи Түвдэнжунайн удирдлага дор 3 дахь жилдээ суралцаж байгаа ажээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
admin123

Related Posts

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Танилц: ЖДҮ эрхлэгчдийн боломжийг булаасан “хурган” дарга А.Тайванбаярын НО

06/09/2025

Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

06/06/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.