Цахим орчинд нэгэн иргэн бага насны хүүхдийг зүй бус үгээр хараан, биед нь халдаж буй бичлэг цацагджээ.
Цагдаагийн байгууллагад 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр ….. дугаар тоотод хүүхэд зодоод байна” гэх дуудлага, мэдээлэл ирсэн байна.
Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас иргэн Ч, С нарын үйлдэлд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, насанд хүрээгүй хүүхдүүдийг Түр хамгаалах байранд хамгаалалтад авах ажлыг зохион байгуулж эхэлжээ.
Эх сурвалж: ЦЕГ

