
“Драгон” төвийн нэг давхарт байрлаж байсан АТҮТ болон дэргэдэх автобааз нь “Номин” сүлжээ дэлгүүрийн агуулах руу нүүлээ. Өнөөдрөөс орон нутгийн чиглэлийн автобусууд эндээс хөдөлж байна.
Таван шараас Толгойт явах замд буюу “Драгон” төвөөс 1.5 км зайд уг “Номин” сүлжээ дэлгүүр бий. Шинэ автобаазын талбай том, тасалбар худалдан авах хэсэг тухтай бөгөөд амрах, бага насны хүүхдээ тоглуулах ч хэсэгтэй юм байна.

