
“Өнөөдөр би харин Монголчуудаа ярих, тэднийхээ төлөө санаа зовох ёстой. Яагаад гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг 4 жил хашна гэдэг чинь өөрөө хүний толгой, тархийг томруулдаг, улс орноо боддог… Тийм албан тушаал юм байна. Ерөнхийлөгчийн албан ажлын хүрээнд явж байхдаа би АНУ, БНХАУ, ОХУ-тай стратегийн түншлэлийн гэрээнүүдийг байгуулсан. Тэр том орнуудын Ерөнхийлөгчтэй нэг зиндаанд уулзаж байлаа. Тийм хүн өөрчлөгдөх ёстой. Бид газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 17-т, баялгаараа 10-т улсын цөөхөн Монголчууд. 80 сая малтай. Яагаад бид ядуу байгаа юм бэ? Яагаад гэвэл бид халамжийн улс болсон. Төрийн бодлого биднийг ийм хэмжээнд авчирсан. Худалдагдаагүй нам, худалдагдаагүй ТББ Монголд цөөхөн. Тэдний нэг нь Монголын Ардчилсан Холбоо. Та нарын үүсгэсэн энэ холбоо 33 жил яг чиг шугаман дээрээ байгаа учраас би удирдаж яваа” гэсэн байна.

