Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

    06/06/2025

    Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

    06/06/2025

    Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

    06/06/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»ИРГЭН: Солонгосын хилийн шалганыхан иргэдийг цаасаараа чичилж, цохиод хүн гэж ТООХГҮЙ ХАРЬЦАЖ БАЙСАН
Папарацци

ИРГЭН: Солонгосын хилийн шалганыхан иргэдийг цаасаараа чичилж, цохиод хүн гэж ТООХГҮЙ ХАРЬЦАЖ БАЙСАН

Эрхэм админBy Эрхэм админ09/18/2023Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие 2023 оны 5-р сард БНСУ-д аялах зорилготой виз мэдүүлэн 07-р сард Embassy of South Korea In Mongolia яамнаас зөвшөөрөл өгч виз гарсан.

Ингээд 2023 оны 08-р сарын 30-ны өдөр Korean Air агентлагаар хоёр талын онгоцны тийзээ 2 талдаа 10 хоногоор захиалан 2023 оны 09-р сарын 15-ны өдрийн 20:30 минутаас MIAT Mongolian Airlines-тай хамтарсан нислэгээр Солонгос Улсын Инчёон дахь Олон улсын нисэх онгоцны буудалд газардсан.

Хилийн шалган нэвтрүүлэхээр бүх бичиг баримт болон хилээр нэвтрэх хуудас, эрүүл мэндийн асуулга зэргийг бөглөн ажилтаны асуусан хаана хэдэн хоногоор аялах, хэнтэй ирсэн, хаагуур аялах зэрэг асуултанд хариулсан боловч Immigration-д нэмэлт мэдээлэл өгөх шаардлагатай болж дахин хяналтын шалгалт өгч 30 минут хирээтэй ярилцсан.

Уг ярилцлагаар өмнө асуусан асуултууд, холбогдох бичиг баримт зэргийг нягтлан шалгаж тосч авах хүн байрлах газар батлан даах зэрэг хэд хэдэн хүнтэй холбогдсон боловч амжилтгүй болж нэг жижиг өрөөнд өөр өөрийн хүсэл зорилготой орон орны иргэдтэй түр саатуулагдав.

Түр саатуулах байр нь гэж элгийн юм, ажилтан албан хаагчид нь эвэртэй туулай харсан юм шиг орилоод сэтгэл санаа тавгүй байгаа, толгой тархи нь өвдсөн иргэдийг цаасаараа чичилж, цохиод хүн гэж тоохгүй. Тэр байранд дээд тал нь 10 хоносон гээд хэдэн залуус, юу болоод байгааг ч ойлгохгүй хэдэн хүмүүс. Тэр дунд ёстой 8 сартай балчираас 80 настай буурай хүртэл салбар салбарын янз янзын асуудалтай хүмүүс. Тэнд ганц дураараа байх газар нь тамхины өрөө!!!

Түр саатуулах байр нь өглөө 08, өдөр 12, орой 17 цагаас хоол ч гэхэд хэцүү юм өгнө. Өөрсдийн мөнгөөр хоол унд авах гэхээр онгоцны тийз, гадаад пасспортыг хураагаад авчихаар дамжин өнгөрөх төвийн үйлчилгээний газар, брендийн дэлгүүрүүдээр үйлчлүүлэх боломжгүй.

Туулын мөсийг долоон барин эцэг эхийнхээ өргөсөн цай сүүний дээж, хань ижлийнхээ итгэл сэтгэл, үр хүүхдүүдийнхээ нулимсыг баран байж, анд нөхөд ах эгч нарынхаа сэтгэлийн бэлэг, тэнд ажиллаж амьдарч байгаа иргэдийн ар гэрээс өгч явуулсан уут боорцог, хатуу ааруул, борц зэргийг цүнхлээд очсон иргэд хэл ус нэвтрэхгүй, Google translate ашиглан ойлголцож байгаа харагдсан.

Солонгос улсруу нисэх гэж байгаа болон явахаар төлөвлөж буй хүмүүс сайн судлаад яваарай. Хяналт шалгалтаар орсон л бол найдваргүй, мөн тэр орчуулагч гээд хүмүүс харь орны нэг муу хэдэн хүмүүсийн карманд орчихсон аятай нутгийн ард иргэдээ загнасан, зандарсан зан харьцаандаа жоохон соёл шаачих хэрэгтэй. Аргаа бараад итгээд тайлбар хийхээр битгий олон юм яриад бай, тийм үгүй гэж хариул гээд наад орчуулга хийгээд олсон хэдэн төгрөг чинь яаж хоолойгоор нь давдаг юм.

За тэгээд уудам Монголын уужуу сэтгэлтэй түмэн минь хэл хүрэх газраа хэлж, хөл хүрэх газраа явах бол хамтдаа шүү.

Онгоцны тийз, бусад зардлаараа хохирсон иргэд холбогдох хүмүүс нь бодлогын түвшинд ажил арга хэмжээ автал түгээж өгнө үү.

Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia Oyunerdene Luvsannamsrai Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

06/06/2025

Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

06/06/2025

Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

06/06/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

06/06/2025

Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

06/06/2025

Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

06/06/2025

Х.Нямбаатар:ДЦС-3 -ын ослын улмаас зарим байршилд дулааны ачаалал 15 хувь буурах эрсдэл үүслээ

06/06/2025

МАН-ын Удирдах зөвлөл маргааш 11:00 цагт хуралдана

06/05/2025

Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна

06/05/2025

Хөөрхөн О.Дөлгөөний төрсөн өдөр тохиож байна

06/05/2025

Хөвсгөл аймагт нутагшуулсан янгир ихэр төл гаргажээ

06/05/2025

Ордуудын 6-р сарын зурхай

06/05/2025

БНСУ-д хоёр настай, хагалгаанд орох заалттай хүүг 19 хоног хорьсон гэх асуудал 2023 оны дөрөвдүгээр сард болсон явдал

06/04/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.