“Хань минь намайг насаараа эрхлүүлсэн дээ” гэж бахархан суух бүсгүй бол Монголын их найрагч, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн гэргий С.Баасан юм.
Бөмбөг тоглож яваад л танилцсан тэд өөд өөдөөсөө харсан айл саахалтууд байжээ.”Монголд над шиг олон дуу, шүлэгтэй эмэгтэй ховорхон байх. Их азтай хүн дээ би” хэмээн даруухан инээмсэглэж суух их найрагчийн эхнэр хайрт ханийнхаа үйл хэргийг үргэлжлүүлж суугаа нь манай дуранд өртжээ.


Б.Мөнхжаргал

