Хүний хорвоог эмэгтэй хүний зөөлөн ааш, уянгалаг дуу хоолой чимдэг. Монголын рок поп урлагийн нэгэн тод од уянгын дууны хатан хаан гэхэд хилсдэхгүй бүсгүй бол ая зохиогч, дуучин Д.Оюунтүлхүүр. Тэр биднийг “Ээжийн бүүвэйн дуу”-гаар уярааж, “Цаасан шувуу” дуугаараа эмзэглүүлэн гэгэлзүүлсэн нь МУГЖ Д. Оюунтүлхүүр. Тэрбээр 14 настайгаасаа Их наран улсад уран бүтээлээ хийж Япон даяар эрхэм дуучны нэр алдар түгсэн. Монголын сумочдоос түрүүнд Их наран улсад Монголынхоо нэрийг цууриатуулсан тэрээр авъяас чадвар, уянгалаг сайхан хоолойт бүсгүй өөрийн намтрын номоо гарган номын баярт оролцох үед манай дуранд ийнхүү өртжээ.