Орчин үеийн хүүхдүүдийн хүлээлт ид шидтэн бол “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан юм. 2013 онд “Лантуун дохио” ТББ-ыг санаачлан байгуулж Тэргүүнээр нь найман жил ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа Улаанбаатар хотод Ид шидийн орон 1, 2 гэх нэртэй хүүхэд хамгааллын хоёр төвийг бий болгосон.
Хорин дөрвөн насандаа нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хүүхдийн эрхийн төлөө тэмцэгчдийн тэргүүн эгнээнд жагсаж эхэлсэн тэрээр шаггүй зохиолч.
Тэрээр “8 км 400м”, “Хэвтэж буй хүн 1”, “Хэвтэж буй хүн 2”, “Чөтгөрийн бясалгал”, “Шинэ аав” зэрэг ном бичжээ. Номын баярт ийнхүү оролцож яваа манай дуранд өртжээ.
Б.Мөнхжаргал