Буянгийн Жагаа гэдгээр нь түмэн мэдэх түүнийг Базарсадын Жаргалсайхан гэдэг. Б.Жаргалсайхан нь хятадаас 10 төгрөгөөр худалдаж авсан бараагаа Орост 1000-аар, Сингапураас 2000 ам.доллароор худалдаж авсан видео камераа хятадуудад 4000 ам.доллараар зарах зэргээр өөрийн хөрөнгөө аривжуулсан гэдэг.
“Буян”-гийн Жагаа “Eagle” телевизэд ярилцлага өгөхөөр очихдоо товлосон цагаасаа хоцорч улмаар студи чөлөөлж өгөхийг хүссэн сэтгүүлч рүү дайрч “Би чиний ажилтан юм уу, ална шүү гөлөг минь” хэмээсэн нь тухайн үедээ маш их шуугиан тарьж байв. Түүний хувьд хэвлэл мэдээллийн байгууллагад танхайрч, бүдүүлэг авир гаргаж байсан хэд хэдэн удаагийн үйлдлийн нэг нь энэ.
Өмнө нь өөрийнх нь ярилцлага нийтлэгдсэн “Монголын мэдээ” сонины хэвлэх, олон нийтэд түгээх явцад мөн л бүдүүлгээр саад учруулж байсан удаатай.


