Монголын хип хоп урлагийн нэгэн том төлөөлөл бол яахын аргагүй Дижитал хамтлаг. Дижитал хамтлагийг Г.Эрдэнэбилэг буюу Эркагаар төсөөлөхийн аргагүй. Хамтлагийн ихэнх дуунуудын автор болдог тэрээр хэзээнээс бүсгүйчүүдийн краш байсаар ирсэн нэгэн.
Тэгвэл сүүлийн үед гаргасан дуу болгон нь хит болж буй тэрээр “Тоонот” рекордсын нэгэн эд эс болсон. Харин эморолыг түгээгч гэх цол байдаг бол түүнд л өгөх байсан байх. Учир нь түүний “Чамайг санасаар” дуу бүхнийг эморуулаад авсан бол “Чамайг дурсаад” уран бүтээл нь мөн л үүнийг давтсан юм. Дууныхаа үг, аяыг өөрөө зохиодог тэрээр чадварлаг уран бүтээлчдийн тоонд зүй ёсоор ордог. Киноны дуугаар дагнах болсон түүний уран бүтээл эморолыг түгээж, залуусыг байлдан дагуулсаар л.
Үргэлжийн залуугаараа, гаргасан дуу болгон нь эморуулж, бодлогошируулдаг тэрээр ийнхүү манай дуранд өртжээ. Түүний олон хүнийг эморуулсан “Чамайг дурсаад” дууны кино “…гэсэн ч би хайртай” уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийх нь гэнэ шүү.