Хамгийн эрэлттэй, элит хөтлөгчдийн нэг бол жүжигчин Э.Ууганбаяр буюу Ууганаа юм. Түүнийг жүжигчин гэдгийг марттал “хөтлөгч” гэдгээр нь ард түмэн хүлээн авах болсон гэхэд хилсдэхгүй. “Хувьсал” продакшинаас урлагийн гараагаа эхэлсэн тэрээр удаан хугацааны дараа киноны гол дүрээр кино урлагтаа эргэн ирж байна.
Aвъяас чадвар, мэдрэмжээрээ тайзыг эзэгнэж чаддаг түүнийг тун удахгүй нээлтээ хийх “…гэсэн ч би хайртай” киноны дүрээс хэр дотортой жүжигчин гэдгийг дахин мэдрэх нь ээ.
“Буруу эргэлт” , “Амьдралын амт” “Амьдралд тавтай морил”, “Валинтены захидал”, “Гэнэтийн бэлэг″ романтик жүжиг зэрэг тайз болон дэлгэцийн бүтээлд өөрийн орон зайгаа эзлэсэн түүнийг жүжигчний ажлаа хийж байгаад талархах хүн олон байгаа сурагтай.
Тэрээр хамгийн сүүлд Орфей” театрын хамт олны бүтээл “Гэм зэм” жүжигт Разумихин гэдэг өмгөөлөгчийн дүр бүтээсэн.







