Хошин урлагийн залуучуудын түүчээ болж явсан залуусын нэг хослол бол “Жижгээ Цогтоо” байлаа. +17 цувралаараа залуучуудыг байлдан дагуулж байсан тэд хэсэг завсарлага ававуу гэлтэй нам гүмхэн байх болсон. Ялангуяа Жижгээ буюу Г.Лхагвацэрэн нэг хэсэг сураг алдарсан.
2009 оноос хойш “Маск” продакшинд жүжигчнээр ажиллаж уран бүтээлээ эхлэсэн тэрээр хамтлагийнхаа тоглолт, уран бүтээлүүдэд оролцохын зэрэгцээ кинонд тоглох, телевизийн цуврал контент хийх, шоу тоглолтуудад оролцох зэргээр тун завгүй ажилладаг байсан гэнэ.
Дараагийн кино уран бүтээлдээ чимээгүйхэн бэлдэж буй тэрээр үсээ ургуулаад эхлэсэн харагдана. Хошин урлагаар л төсөөлдөг түүнийг ямархан дүрд ажиллаж байгааг таахын аргагүй.