Кино урлагт өөрийн өнгө аясыг тодотгон, хүч түрэн орж ирж байгаа залуу жүжигчдийн нэг бол Э.Төрбат юм. “Хайраар зөөлөрдөг хорвоо” дууг дуулж жүжигчнээс гадна шаггүй дуучин болохоо харуулаад авсан тэрээр олон ч охидуудын краш болоод байгаа сурагтай.
“Х Түц” продакшнаас урлагийн гараагаа эхэлсэн тэрээр “Гэнэтийн зочид” олон ангит уран сайхны киноны дүрээрээ олонд танигдсан.
Сүүлийн үеийн кино болгонд дүр бүтээж, энд тэнд хөтөлгөө хийх болсон тэрээр найруулагч Ц.Хүсэлбаатарын хараанд өртөж “Миний хүүтэй гэрлээч” киноны гол дүрд тогложээ.