Эрх хонгор дуу, гэнэн яриатай Т.Номин анх загварын тайзан дээр алхаж явахдаа олж авсан Мино нэрээрээ өдгөө олонд танигдаж “Хатариш” дууныхаа нэрээр овоглогдсоор ирсэн.
Цагтаа “Sound of kiss” охидын хамтлагт дуулж, “Эмоци” продакшнд харьяалагдаж амжилттай явсан. Цуутай гэрлэлтээсээ хойш ганц бие ээжийн амьдралаар нам гүмхэн амьдрах болсон Мино “Миний хүүтэй гэрлээч” киногоор урлагтаа эргэн иржээ.