Монголын сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор орох эрхэм бол Алдарт сийлбэрч Чуваамидийн Мичидмаа юм.
Тэрээр Монгол улсын аварга, Хотын дарга асан Д.Сумъяабазарын гэргий болсноор нам гүмхэн амьдрах болсон. Олны нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй түүнийг ам уралдан магтах хүн цөөнгүй. Улс орныхоо төлөө цаг завгүй, хэл амтай хотын дарга хэмээх ажлаасаа эр нөхөр нь огцорч байх сургаар үзэсгэлэнт бүсгүйн нар гарч байх шиг. Тэрээр аялсан, амарсан, зугаалсан зургаа цахим орчинд оруулах болжээ. Их идсэний дараа өнж гэдэг хэсэгтээ л нам гүм байхаар шийдэж зугаалж яваа бололтой.