Монголын загварын ертөнцөд хөөрхөнөөрөө гайхагдаж явсан охин бол загвар өмсөгч Э.Энэрэл юм. Нэг хэсэг түүнгүй реклам, клип үгүй байсан бол тэрээр айлын гэргий, охин ээж болж нам гүмхэн байх болсон.
Мэргэжлийн боксын IBO холбооны аварга МУГТ Н.Төгсцогттой ханилж, охинтой болсон тэрээр телевизийн салбарт хөтлөгч хийх болсон. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байгаа бөгөөд тэрээр найзуудтайгаа хамт гадаадад зугаалж яваа сурагтай шүү.