Монголын зохиолчдын эвлэл, Өвөрхангай аймгийн соёл, урлагийн газар хамтран Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулах “Хөх үндэсний гал” яруу найргийн наадмыг зохион байгуулахаар болжээ.
“Хөх үндэсний гал” яруу найргийн наадмын удирдамж
Нэг. Үндэслэл
1. Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын” тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, “Соёлын тухай” хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалт, нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.17 дахь заалт, Засгийн Газрын 2019 оны 204 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “ Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтын дагуу Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдана.
2. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, “Болор цом” наадмыг санаачлагч, “Болор цом” наадмын анхны тэргүүн шагналт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн төрсөн өдрөөр буюу 2023 оны 10 дугаар сарын 15-нд “Хөх үндэсний гал” яруу найргийн наадмыг зохион байгуулна.
Хоёр. Зорилго
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, “Болор цом” наадмыг санаачлагч, “Болор цом” наадмын анхны тэргүүн шагналт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн зохиол, бүтээлийг сурталчлан таниулах,
түгээн дэлгэрүүлэх, алдаршуулан мөнхжүүлэх, яруу найрагч сонирхогч, зохиолчдыг дэмжих, яруу найргийн өнгө төрхийг тодорхойлох зохиолчдыг төрүүлэхэд энэхүү наадмын зорилго оршино.
Гурав. Зохион байгуулагчид
Ерөнхий зохион байгуулагч:
Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар
Өвөрхангай аймгийн Соёл, урлагийн газар
Хамтран зохион байгуулагч:
Монголын Зохиолчдын Эвлэл,
Өвөрхангай аймгийн Бүрд сумын Засаг даргын тамгын газар, “Дэндэвийн Пүрэвдорж” сан,
Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театр,
Өвөрхангай аймгийн Номын сан
Дөрөв. Зохион байгуулах хугацаа
“Хөх үндэсний гал” яруу найргийн наадам 2023 оны 10 дугаар сарын 15-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод зохион байгуулагдана.
Тав. Зохион байгуулагдах газар
Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Н.Оргийн нэрэмжит Өвөрхангай аймгийн Хөгжимт Драмын театрт 15:00 цагаас эхэлнэ.
Зургаа. Хамрах хүрээ
Тус наадамд улсын хэмжээнд нээлттэй зохион байгуулагдах бөгөөд нас харгалзахгүй.
Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн яруу найрагчид болон яруу найрагч, сонирхон бичигчид зөвхөн удирдамжид заасан сэдвийн дагуу, өмнө нь ном зохиолд хэвлээгүй, яруу найргийн наадамд уншигдаж байгаагүй шинэ шүлгүүдээр оролцоно.
Долоо. Яруу найргийн наадмын зохион байгуулалт
1. Наадмыг хоёр үе шаттай зохион байгуулна.
Нэгдүгээр шатанд оролцогчид “Эх орон” болон чөлөөт сэдвээр бичсэн 2 шүлгээ Өвөрхангай аймгийн Соёл,
Урлагийн Газрын [email protected] цахим хаяг, шуудангаар цаасаар болон цахимаар 2023 оны аравдугаар сарын 11-ны дотор ирүүлнэ.
2. Оролцогчдын шүлгүүдийг мэргэжлийн шүүгчид нягтлан шүүж, шилдэг 20 найрагчийг хоёрдугаар шатанд шалгаруулна. Хоёрдугаар шатанд шалгарсан найрагчдын нэрсийг 2023 оны 10 дугаар сарын 12-нд зарлана.
3. Хоёрдугаар шатанд шалгарсан яруу найрагчид өөрийн биеэр шүлгээ уншина.
4. Хоёрдугаар шатыг гурван даваатай зохион байгуулна.
5. Яруу найргийн наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн томилсон болон МЗЭ-ээс томилсон шүүгчид шүүн явуулна.
6. Хоёрдугаар шатанд шалгарсан яруу найрагчдыг Арвайхээр хотод байрлах байр, хоол, ирэх буцах унааны зардлыг зохион байгуулагч тал хариуцна.
(Шалгарсан яруу найрагчдыг Улаанбаатар хотоос нэгдсэн унаагаар тээвэрлэнэ.
2023 оны 10 сарын 14-ний өдрийн 07:00 цагт МЗЭ-ийн хорооны гаднаас нэгдсэн автобус явна.)
7. Яруу найргийн наадмыг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулна.
8. Наадамтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Өвөрхангай аймгийн Соёл, Урлагийн Газрын 70320505, 70322205 болон Монголын Зохиолчдын Эвлэлийн 88169699 утсанд холбогдон авч болно.
Найм. Шагнал урамшуулал
Шагнал урамшуулал: “Хөх үндэсний гал” яруу найргийн наадмын шилдэг оролцогчдыг 1-5 байр эзлүүлж шагнаж урамшуулна.
Тэргүүн байр 1: Өргөмжлөл, мөнгөн шагнал 3.000.000 төгрөг
Дэд байр 1: Өргөмжлөл, мөнгөн шагнал 2.000.000 төгрөг
Гутгаар байр 1: Өргөмжлөл, мөнгөн шагнал 1.000.000 төгрөг
Тусгай байр 2: Тус бүр Өргөмжлөл, мөнгөн шагнал 500.000 төгрөг.