Фантастик продакшны уран бүтээл “37-р точка” киноны ахдаа дурладаг эрх бяцхан охины дүрийг чадварлагаар бүтээж олноо танигдсан жүжигчин бол Ц.Номин. Тэрээр 2018 онд СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн.
Уран бүтээлийн гараагаа “Хайрын клуб” киноны гол дүрийн жүжигчнээр эхэлж байсан бөгөөд “One night”, “Манан зүсэгч”, “Манайд ирсэн дурлал” зэрэг олон бүтээлд тогложээ. Өөрийгөө эршүүд, дайчин эмэгтэй гэж тодотгох дуртай түүнийг манай дуран онцлон буулгасан юм.
Тэрээр ур чадвараараа “Фантастик”продакшнд элсэж, ах нарынхаа хайрыг татсан.