Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

    06/17/2025

    Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

    06/17/2025

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Танилц:  Улс орнууд хүчингийн гэмт хэрэгт ял оногдуулдаг байдал
Гэмт хэрэг

Танилц:  Улс орнууд хүчингийн гэмт хэрэгт ял оногдуулдаг байдал

coolBy cool10/09/2023Updated:10/09/2023Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хэдхэн хоногийн өмнө өөд болсон 12 настай охины хэрэг  үртэй хүн бүр, нийт Монголчуудын санааг зовоож, хүчингийн хэргийн ялыг өөрчлөх, чангатгах хэрэгтэй гэдгийг батлав. Тэгвэл олон улсад энэ төрлийн гэмт хэрэг хийсэн этгээдийг хэрхэн шийтгэдэг талаар хүргэж байна.

Пакистан улсад бага насны хүүхдийг хүчирхийлсэн бол цаазаар авах ялаар шийтгэнэ. Үүнээс гадна 16  нас хүрээгүй охин хүүхдийн  эсрэг эр хүн энэ гэмт хэрэг үйлдвэо мөн цаазаар авах ялтай.

ОХУ-д 20 хүртэл жил хорих эсвэл бүх насаар нь хорих ял оноодог. Хэрвээ энэ гэмт хэргийн улмаас хохирогчид ямар нэг  гэмтэл, хохирол учирсан бол түүний төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан хохирогчид нөхөн олговор болгон өгдөг.

БНХАУ-д хүчингийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цаазаар авдаг. Зарим тохиолдолд хөнгөлж “тайган” болгодог.

Япон улсад хүчингийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 20 жилийн хорих ял оноодог.

Саудын Арабт хүчингийн хэрэг хийсэн этгээдэд  тайвшруулах эм өгч байгаад толгойг нь олны нүдэн дээр цавчиж байна.

Хойд Солонгост хүчинийг хэрэг хийсэн хүнийг гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон бол  буудан хороодог.

Өмнөд Солонгост хүчингийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь Эрүүгийн хуулийн 297 дугаар зүйлд зааснаар бүх насаар нь буюу таваас доошгүй жил 30 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.

Афганистанд хүчингийн гэмт хэрэг үйлдэгсдийг шүүхийн шийдвэрийн дагуу толгой руу нь буудаж, эсвэл дүүжлэн ална.

Египет улсад хүчирхийлэгчийг дүүжлэх аргаар цаазын ял өгдөг.

Иранд хүчингийн хэрэг үйлдсэн этгээдүүдэд дүүжлэх ял оноодог. Зарим тохиолдолд ёс уламжлал, шашин зэргээс хамаарч чулуугаар шидэх зэргээр цаазаар авах ял оноодог.

АНУ-д хүчингийн  хэрэг үйлдсэн этгээдэд гол төлөв бүх насаар нь хорих ял оноодог. Өөрөөр хэлбэл, АНУ-ын муж улсын эсвэл холбооны хууль тогтоомжийн дагуу  оноох ял нь торгохоос эхлээд бүх насаар нь хорих тухай хуульчилсан. Ингэж ял оноохдоо гэмт хэргийн хүндрүүлсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж  үйлдэл тус бүрт нь хорих ял оноодог бөгөөд гол төлөв 20 болон түүнээс дээш бүх насаар нь хорих ял оноодог байна.

Франц хүчингийн хэрэгт 15 жилийн хорих ял ногдуулдаг бөгөөд хохирогчийн гэмтлийн зэрэг нь хүнд, хэргийг  харгис хэрцгий аргаар үйлдсэн бол 30 жил эсвэл бүх насаар нь хорих ял оногдуулдаг.

Малайз улсад хүчингийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 20 хүртэл жилийн хорих ял өгч, ташуурддаг байна

Германд  хүчингийн хэргийг хүндэвтэр гэмт хэрэгт тооцож, 10 жил хүртэл хорих ял оноодог.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад Хүчингийн гэмт хэрэгт ялын дээд хэмжээ буюу бүх насаар нь хорих ял юм. Энэ нь хэн нэгэн үлдсэн амьдралаа шоронд өнгөрөөнө гэсэн үг биш юм. Харин хүчингийн хэргээр бүх насаар нь хорих ялаар шийтгүүлсэн хүн хамгийн багадаа 15 жил шоронд сууж, суллагдана. Харин үлдсэн амьдралаа насан туршийн хяналтад өнгөрүүлдэг. Хэрэв энэ үед өөр ямар нэгэн гэмт хэрэг үйлдсэн, эсвэл хараа хяналтын дэглэм зөрчсөн бол шууд шоронд ордог байна.

Хүчингийн хэрэг бол хамгийн жигшүүр хэргүүдийн нэг бөгөөд энэ хэргийн хохирогч нь бүх насаараа бие сэтгэлийн хүнд байдалд ордог. Үүний улмаас олон сөрөг үр дүн гардаг бөгөөд урт хугацааны сэтгэл зүйн эмчилгээнд орох шаардлага гардаг.

Харин манай уулсад энэ төрлийн гэмт хэрэгт  зургаан сараас 15 жилийн хорих ял оноодог. Хамгийн дээд тал нь 20 жилийн ял оноож байна. Харин 14 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон бол 450 000- 5 400 000 төгрөгөөр торгох, эсвэл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэж байна.

Тэгвэл манай улсад энэ оны эхний 9 сарын байдлаар хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг  537 тохиолдол бүртгэгджээ. Үүний 261 нь нийслэлд бүртгэгдсэн бөгөөд бусад нь орон нутагт гарсан байна. Орон нутгаас энэ төрлийн гэмт хэрэг хамгийн их бүртгэгдсэн нь Дорноговь аймагт ор гарсаар эхний 09 сарын байдлаар 26 тохиолдол бүртгэгдсэн байгаа юм.

Ийнхүү олон улсын жишээг орчуулан хүргэж байгаа нь бид дээрх жишээнүүдээс Монгол улсад тохирохыг нь сонгож, хэрэглэх цаг үе болсныг хүргэж байгаа юм.

Бид дараагийн ээлжинд хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээд шоронгоос гарсан тохиолдолд олон улсад хэрхэн хянадаг талаар орчуулан хүргэх болно.

Бэлтгэсэн А.Баярмаа

Нийтлэлчид
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.