Хүйсээ солиулсан, шударга яриагаараа олны анхааралд өртсөн нэгэн бол “Трансжендер” тодотголоор олонд танигдсан Б.Солонго юм. Тэрээр одоогийн байгаа улс төрчид улс орноо хөгжүүлж чадахгүй байгаа учраас тэрээр улсын хуралд нэр дэвшихээ зарлалаа.
Түүний хэлж байгаагаар одоогийн улс төрийн гишүүд дунд хоёр, гурван гей гишүүд байгаа гэдэг мэдээллийг дэлгэсэн юм. Шударга шийдэмгий зангаараа хүмүүсийг өөртөө татдаг тэрээр бэлгийн цөөнхийн төлөөлөл болж улс төрд орж ирэхээр нэгэнт шийджээ.