“Эмоци” продакшн 10 жилийн ойдоо зориулан “Нэгэн зуны цэцэг” жүжгийг хүргэж байгаа билээ. Уг жүжгийн тухай МУГЖ И.Одончимэг өөрийн сэтгэгдэлээ ийнхүү бичжээ.
Тэрээр: “Дүү нар маань үнэхээр супер байлаа. Маш их сэтгэл, бүтээлч чанар шингэсэн гоё жүжиг байлаа. Нарансолонгыгоо бараг таньсангүй. Урьд нь ёстой харж байгаагүй дүрээр гарч ирж бут авдаг байна шүү. Темка ч угаасаа дотор сайтай сайн жүжигчин. За энэ Ч. Найдандорж гэдэг хүний найруулах эрдэм, хүч чадал нь дундаршгүй гэдэг нь ханхалтал мэдрэгдэж байна даа. Драмын жүжгийн зохиолчдын хомсдолд орсон энэ цаг үед Тодко Самсон гэж сүрхий бодож, бясалгаж, шинэлэг сэрэхүйгээр бичдэг залуу драмын төрөлд ороод ирэх нь юу юунаас илүү олзуурхууштай байлаа. Амжилт хүсье! Эмоцийнхоон! Та нар чадсаан.” гэжээ.