Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Анагаах ухааны доктор, их эмч Ү.Байгалмаа: Та бол хэзээ ч давтагдашгүй нэгэн
Папарацци

Анагаах ухааны доктор, их эмч Ү.Байгалмаа: Та бол хэзээ ч давтагдашгүй нэгэн

Эрхэм админBy Эрхэм админ10/10/2023Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Тас.мн сайт Анагаах ухааны доктор, их эмч Ү.Байгалмаатай хамтран цуврал зөвлөгөө, ярилцлагуудыг хүргэж байгаа билээ. Бид энэ удаа “Эрүүл энх урт наслахын нууц”- номноос “Хүний биеийн өвөрмөц чанарын тухай” мэдээллийг хүргэж байна.

 

Хүний биеийн өвөрмөц чанарын тухай

Та бол хэзээ ч давтагдашгүй нэгэн ертөнц.

Яагаад гэдгийг мэдье гэвэл хүний биеийн өвөрмөц чанарын тухай мэдэх хэрэгтэй.

Хүн бүрийн бие бялдар, мах мариа, ой ухаан, биеийнхөдөлгөөн, өнгө зүс, зан ааш зэрэг нь харилцан адилгүйтус тусдаа өвөрмөц онцлогтой өөр өөр байдаг. Өөрөөрхэлбэл бие махбодын төрөлх чанарыг биеийн өвөрмөц чанар гэнэ.

Монголын тэжээхүйн ухааны онолын үүднээс энэтухай “Онолын үндэс”-т “…дусал, цус умайд оршиж, идээнхийгээд явдал мөрөөр гэм болсноос хүмүүний мөн чанар 7 зүйл болно” гэжээ. Өөрөөр хэлбэл эцэг эхийн биеийнөвөрмөц чанарын удамшил, хөврөлийн бойжилтын явцадэхийн хэрэглэсэн идээ, ундаа, амьдралын нөхцөл, дадалзаншил, орчин ахуйн нөхцөлтэй холбоотой долоонзүйлийн мөн чанар илэрдэг байна.

* Хүний бие махбодыг өвөрмөц чанараар нь:

– Хийн өвөрмөц чанартан

– Шарын өвөрмөц чанартан

– Бадганы өвөрмөц чанартан

– Хий, шар хавсарсан өвөрмөц чанартан

– Хий, бадган хавсарсан өвөрмөц чанартан

– Бадган, шар хавсарсан өвөрмөц чанартан

– Хурмалын хавсарсан өвөрмөц чанартан гэж 7 ангилдаг.

“Хөх биндэрьяа”-д “Хүний мөн чанарын 7 зүйлийг хоорондхарьцуулбаас ерөнхийдөө сүүл сүүлийнх нь сайн бөгөөдурьдах нь бүх талаараа бүрэн бус байдаг. Өөрөөр хэлбэлхавсарсан нь дангаасаа сайн, хурмал нь хавсарснаасаасайн гэвч бүгдээрээ ийм хэмээн баталж чадахгүй” гэжзаасан байдаг билээ.

Түүхэн цаг хугацааны эрхээр бид ёс заншлаасаахөндийрөн хий, шар, бадган хэмээх хэллэгээ хэрэглэхгүйудсан тул хуучин хэллэг хоцрогдсон юм хэмээн сэтгэж, эмзэглэн болгоомжлох болсон боловч ухаант өвөгдээдсийн буянаар ор тас мартагдсангүй уламжлагдсаарбайсан нь манай ард түмний дунд тархсан үг хэллэгээсүзэхэд хүний биеийн өвөрмөц махбодын тухай ихээхэнмэдлэгтэй байсан нь харагддаг.

Тухайлбал:

Эрдэм ном гэсээр эсвэл сэтгэлийн шаналгаатай их удаанявснаас турж эцсэн, хоол ундгүй явсаар нойргүй болсонцонхигор царайтай, уур уцаартай сэтгэл гутруу болсонэсвэл хэт хөөрөлхүү болж үг яриа нь олширсон, тогтворгүйгүйж харайх хэн нэгнийг “өө бүр хийрхчихэж”, “хий ньхөдөлчхөж”,” битгий хийрхээд бай” зэргээр хэлж, ярьж, эмчилж сувилж байх нь харагддаг бөгөөд ийм хүмүүстхонины махтай шөл хийж, сүүлэн тосоор тосолж бүлээншимт засал хийж чих, хамар аманд нь шар тос түрхэжөгөхөд сайхан унтаж амарч хийг нь дарж өгдөг билээ.

Харин их уур омогтой нэгнийг “Их шартай хүн”, “Шар мууршартай шарсан мах амттай” хэмээн хошигнож, архиуугаад шар нь хөөрсөн нэгийгээ “шартсан” хэмээн цагаанбудааны зутан шөл, бантан зэрэг сэрүүн зүйлийгидүүлэхийг эрхэмлэдэг байжээ.

Гэтэл их унтаж идэж, таргалсан, хөдөлгөөн багатайнэгнийг нь “бадгандаа баригдаад хөдөлж ч чадахаа байждээ сайн хөдөлгөж хөлөртөл ажил хийлгэ” гэж байжээ.

Эртний уламжлал заншлаар монголын ухаант өвөг дээдэсмаань хүүхдээ 18 нас хүрэхээр нэртэй оточ, маарамбадээр аваачин төрөлхийн махбодыг нь тодорхойлуулж өөртнь хэлж өгөн насан туршдаа мартахгүй явахыг чандланзахидаг байсан нь ихээхэн учиртай. Учир нь хэдийгээрнасны онцлог, цаг уур, зан заншил, өвчний эрхээр махбодөөрчлөгдөх боловч үндсэн төрөлх махбоддоо түшиглэнидээ ундаа явдал мөрөө тохируулахаас гадна суурьоношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх зэргийг хийдэгбилээ. Энэ тухай эртний ном сударт ихээхэн дурдсанбайдаг.

Тухайлбал: Сүнбэ хамба Ишбалжирын “Рашааны цагааншүүдэр” хэмээх бүтээлд “Хий, шар хавсарсанд шимтэйсэрүүнийг хавсруулах, бадган, шар хавсарсанд хөнгөнсэрүүнийг хавсруулах, бадган, хий хавсарсанд бүлээншимтэйг хавсруулах, хурмалд сэрүүн, шимтэй хөнгөнийгхавсруулан тус тус засах хэрэгтэй” хэмээн заасан байдаг.

Эртний Грекийн гүн ухаантан Гиппократ (МЭӨ 460-377), Римийн алдарт эмч Гален нар тухайн үед баримталжбайсан шингэний онолд тулгуурлан сэтгэл судлалынталаар илүүхэн судлаад холерик, сангвиник, флегматик, меланхолик гэж ангилдаг дөрвөн темпераментын тухайонолын суурийг тавьсан бол оросын нэрт эрдэмтэнИ.П.Павлов дээд мэдрэлийн үйл ажиллагааны талаарсудалгаа явуулж дөрвөн үндсэн хэлбэрийг тогтоосон нь ихөргөн хэрэглэгдсээр иржээ. Энэ нь холерик, сангвиник, флегматик, меланхолик зан араншин юм.

Миний ажиглалтаар эдгээр араншингийн холерик авирараншинтай хүн нь манай хий махбодын өвөрмөцчанартантай дүйх бөгөөд сангвиник авир араншинтай хүннь шарын өвөрмөц чанартантай дүйж, флегматик ньбадган махбодын өвөрмөц чанартай дүйх юм. Эдгээр нэртэрдэмтний тухайн үед тодорхойлсон зан араншингийнхэлбэрүүдийг одоо хүртэл ихэнх орнуудад ялангуяа сэтгэлсудлал талаас нь ихээхэн судлан зөвлөгөө өгөх хэмжээндхэрэглэсэн хэвээрээ байна.

Энэ нь манай тэжээхүй ухааны онолыг хүлээнзөвшөөрсөнтэй үндэс язгуур нэг боловч манай тэжээхүйухаан нь энэхүү хүн тус бүрийн өвөрмөц онцлогийг долооболгон нарийвчлан хувааснаас гадна тухайн онцлогбүхэнд тулгуурлан идээ ундаа, явдал мөр, эмчилгээ, оношилгоо, өвчнөөс урьдчилан сэргийлэх ёсыг нарийнсудалж түүний арга замыг зааж өгсөн байдгаараагайхалтай агуу нь харагддаг.

Чухамхүү энэ талаарх ойлголтыг бага ч болов танинмэдүүлэхийг хүсч байгаа билээ. Та энэ бүлгээс: Таөөрийгөө ойлгосноор бусдыг хэрхэн ойлгох вэ? Чамайгдавтагдашгүй болоход юу нөлөөлөв? Яагаад би тэрүүншиг биш, ийм болчихдог байна аа? гэдгийг мэдэжчадсанаар өөрийн дотор хүнээ танин мэдэрч, өөрийнонцлог чанараа хөгжүүлж бусадтай эвлэрэн зохицожчадах юм.

Учир нь хүн бүрийн өөр өөрийн онцлог чанар, авьяас, чадвар, эрдэм мэдлэг зэрэг нь бусдаасаа онцгой байдагтул энэ давуу тал дээрээ хүний дээдэд хүрэх боломжтойбайдгийг анхаарах ёстой.

Үнэндээ хүн бүр л сайн хүн байхыг хүсдэг шүү дээ. Ийнхүүхүн бүр эцэг эхийн биеийн өвөрмөц чанарын удамшил, хөврөлийн бойжилтын явцад эхийн хэрэглэсэн идээ, ундаа, амьдралын нөхцөл, дадал заншил, орчин ахуйннөхцөлтэй холбоотой хүний бие махбодын өвөрмөц чанарнь өөр байх бөгөөд хүн бүр өөр өөр махбодтой буюу хүнбүр адилгүй байдаг ажээ.

 

Эх сурвалж: “Эрүүл энх уртнаслахын нууц” номоос

 

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.