Монголын хөгжмийн урлагт Өврийн хангайгаас өөрийн байр суурийг хэдийнэ эзэлсэн эрхэм бол хөгжмийн зохиолч, МУУГЗ Б.Бямбабаяр билээ. “Арвайхээрийн хавар”, “Эрт буцсан ганганаа”, “Эзэн заяа”, “Ээжээс ерөөл хүсэх дуу” зэрэг олон хит дуунуудыг тэрээр зохиожээ.
Мэргэжлийн хөгжмийн зохиолч тэрээр аав, ээжийнхээ захиасыг, эцэг өвгөдийнхөө сургаалыг, мөн өдий болтол надтай хамт байгаа эрдэмтэн багш нар, найз нөхөд, шавь нараасаа сурсан мэдсэнээ “бүх нийтийн боловсролд”-д зориулахаар болжээ.
Монгол Хөгжим сургалтын төвөөрөө дамжуулан төгөлдөр хуур, морин хуур, гитарын болон дуулах арга зүйн хүүхдийн, насанд хүрэгчдийн ганцаарчилсан сургалтуудыг явуулахаар болсон гэнэ.