Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Харьцуулалт: “Асгат саарал” дууг хэн сайн амилуулсан бэ
Папарацци

Харьцуулалт: “Асгат саарал” дууг хэн сайн амилуулсан бэ

Эрхэм админBy Эрхэм админ10/16/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монголын ард түмэн хүлэг морио дээдлэж ирсэн сайхан уламжлалтай. Тэднийгээ магтан дуулсан уран бүтээлүүдийг ч бүтээдэг. Түүний нэг бол “Асгат саарал” уран бүтээл юм.

Асгат саарал бол Сүхбаатар аймгийн Асгат сумын улсын сайн малчин Баяраагийн унаган адуу бөгөөд Д.Цэрэнжигмэд уяач 2002 оны хавар хязаалан үрээ авч тэр зуны улсын наадамд аман хүзүүдүүлэн, төрийн наадамд анхны айргаа хүртсэн түүхтэй. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Д.Цэрэнжигмэд уг дууны шүлгийг хурдан хүлэгтээ зориулж бичжээ. Харин аялгууг Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат бичсэн байдаг.

Уг дууг СУИС-ийн оюутан н.Амартүвшин анх дуулж байжээ.

Дуу болгон өөр өөрийн амьдрах, амилах хувь ерөөлтэй байдаг. “Асгат саарал” дууг ард түмэнд хүргэсэн дуучин гэхэд хилсдэхгүй дуучин бол Харанга хамтлагийн Х.Лхагвасүрэн юм. Хамтлагийн хамтрагчийнхаа аялгуугаар бүтсэн уг дууг тэрээр түмэн олонд түгээн дэлгэрүүлсэн.

Нийтийн дуучдаас уг уран бүтээлийг дуучин Э.Төрмандах өөрийнхөөрөө амилуулжээ. Түүнийг “Аархал”, “Хутагтын хурд” зэрэг олон сайхан хийморлог уран бүтээлийг амилуулсан билээ.

Ар монголын алдарт хүлгээ тод манлай уяач нь магтан дуулж шүлэглэсэн уг дууг хамгийн сүүлд Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар хослон дуулжээ.

Бид энэ удаагийн харьцуулалт булангаараа Монголын хурдан морины түүхэнд нэрээ мөнхөлж чадсан алтан туурайт аргамаг хүлэг “Асгат саарал”-ын тухай дуу уран бүтээлийг онцоллоо. “Асгат саарал” дууг хэн сайн амилуулсанг мэргэн уншигч та бүхэн дор бүрнээ тунгаах биз ээ.

харьцуулалт
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.