Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Орон сууц ашиглалтад оруулахын тулд Улсын комисст хахууль өгсөн хэрэг шүүхэд шилжлээ
Папарацци

Орон сууц ашиглалтад оруулахын тулд Улсын комисст хахууль өгсөн хэрэг шүүхэд шилжлээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/17/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
"Ирксиб строй" ХХК-ийн барьсан Төв аймгийн Цагдаагийн газрын ажилтнуудын 30 айлын орон сууц
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Шинээр баригдсан барилга, орон сууцыг ашиглалтад оруулахын тулд барьсан, бариулсан болон түүнд нь хяналт тавьж ажилладаг хуучнаар мэргэжлийн хяналт зэрэг хариуцсан чиглэлэийнх нь мэргэшсэн байгууллагаас төлөөлөл оролцсон 20 орчим хүнээс бүрдсэн улсын комисс гэх “баг” гардаг.

“Ирксиб строй” ХХК-ийн барьсан Төв аймгийн Цагдаагийн газрын ажилтнуудын 30 айлын орон сууц

Улмаар хүн амьдарч болно, болохгүй гэсэн дүгнэлт үйлддэг.
Барилга, орон сууц ашиглалтад оруулахын тулд аж ахуйн нэгжийн удирдлага нь төрийн албан хаагчдад хээл хахууль өгөх явдал байсаар. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Тамгын газрын дарга асан М.Баянмөнх, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Жүрмэддорж нар Хан-Уул дүүргийн нутаг, Зайсанд барьсан “Алтан богд” хотхоны барилгыг улсад хүлээн авахын тулд хахууль аваад хууль сахиулах байгууллагынханд баригдсан. Тэгвэл орон нутагт ч ийм явдал гарсаар байна. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ сарын 9-13-нд эрүүгийн 832 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас наймыг нь шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын хяналтад хүргүүлээд буй. Тэдний дунд орон сууцтай холбоотой, удирдах албан тушаалтан нь эрх мэдлээ урвуулсан хэрэг багтжээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн “Гурван сайхан орон сууцны корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэвээнийг албан тушаалаа ашиглаж бусдаас хахууль авсан хэрэгт холбогдуулан шалгаж дууссан байна. Тэрбээр орон сууцад түрээсээр амьдардаг иргэдийн төлсөн төлбөрөөс завшсан, багагүй хэмжээний хахууль авсан гэж буруутгагдаж буй юм билээ.
Эдгээрээс гадна АТГ-т Төв аймгийн “Барилга захиалагч орон сууцны корпораци” буюу Улсын комиссын дарга Д.Ганбаярт барилгын компанийн захирал хахууль өгсөн хэргийг шалгаж дуусаад буй. Тус аймаг дахь Цагдаагийн газрын ажилчдын 30 айлын орон сууцыг “Ирксиб строй” ХХК барьж ашиглалтад оруулсан аж. Ингэхдээ эл компанийнхан холбогдох байгууллагын лабораторийн дүгнэлтээр чанарын шаардлага хангахгүй нь батлагдсан хөөсөнцрөөр цагдаагийн алба хаагчдад зориулсан 30 айлын орон сууцын гадна фасадыг хийж орон нутгийн барилга хүлээн авах улсын комисст нь өгсөн аж. Эл компанийн захирал Г.Нарангэрэл барилгаа хүлээлгэж өгөхийн тулд Төв аймгийн “Барилга захиалагч орон сууцны корпораци” буюу Улсын комиссын дарга Д.Ганбаярын дансанд 10 сая төгрөг шилжүүлсэн хэрэгт холбогдсон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.