Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Варшав хотод “Монгол ба Монголчууд: Өнгөрсөн ба Одоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Папарацци

Варшав хотод “Монгол ба Монголчууд: Өнгөрсөн ба Одоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/18/2023Шинэчилсэн:10/19/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Варшавын их сургуулийн Дорно дахин судлалын тэнхимд 4 дэхь удаагаа Монгол гэсэн сэтгэлтэй судлаачид хуран чуулж өөрсдийн судалгаа шинжилгээнээс олж мэдсэнээ бусдадаа таниулцууллаа.​

Уг хуралд Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д. Заяабаатар, Монгол Улсын Шинжлэх ухаан, Технологийн сан, ГХЯ-ны Гадаад сурталчилгаа соёлын харилцааны газар, МУИС-ийн төлөөлөл болох Г.Одгэрэл, Ч.Амартүвшин, П.Дэлгэржаргал, Н.Мөнхцэцэг, Н. Амартүвшин, Б.Золжаргал, Хөдөөгийн Гэндэнпил зэрэг эрдэмтэн мэргэдийн төлөөлөл оролцжээ.​
Олон улсын эрдэм шинжилгээний уг хуралд 10 орны 60 гаруй илтгэгчид оролцсон байна. Уг хурлыг Варшавын Монгол судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Агата Барэяа Стажинска удирдан явуулав. Мөн Монгол Улсаас БНПУ-д суугаа элчин сайдын яам хамтран оролцжээ.​

Монгол Улсаас БНПУ-д суугаа элчин сайд Б.Дорж ихэд идэвхтэй оролцож уг эрдэм шинжилгээний хурлыг Найруулагч, Продюсер Б.Баярын Монгол нутгаас олдсон хадны зургийн “Монголын сая өдөр” гэрэл зургийн үзэсгэлэнгээр чимж, Варшавын төв цэгт орших Их сургуулийн хашаанд монгол гэрээ барин монгол ёс заншил, монгол хувцас, эрийн гурван наадам, монголын уламжлалт анагаах ухааны талаар тайлбарлан, таниулжээ.
Уг хуралд Анагаах ухааны доктор, их эмч Үржингийн Байгалмаа “Үйсэн дээр бичсэн Монгол анагаах ухааны эртний нэгэн судрын тухай” сэдвээр илтгэл тавин хэлэлцүүллээ. ​18-р зууны сүүлээр Англи, Энэтхэгийн археологийн судалгаагаар олдсон “Үйсэн дээр бичсэн нэн эртний Анагаах ухааны судар”-ыг Энэтхэгийн эрдэмтэн Рудолф Хорнли зэрэг эрдэмтэд судлаад энэ бол нүүдэлчин Монголчуудын анагаах ухааны нэн эртний судар байна гэдгийг тогтоосон байдаг. Тэрээр өөрийн илтгэлээр Монголчууд 5000 жилийн тэртээх Хүрэл зэвсгийн үед тунгийн халбага хэрэглэдэг байсан учраас тэр үед нийлмэл эм тангийнхаа жор найрлагыг бичсэн судар номтой байхыг үгүйсгэхгүй гэсэн санааг дэвшүүлжээ. Монгол эм тангийн онцлог нь 1 эм танд орж байгаа 2-70 эмийн эмийн ургамлыг 8 чадал, 2 хүч, 6 амт, 17 эрдэмээр нь маш нарийн тохируулан хийхдээ аль ургамлаас хэдэн гр хийхийг маш нарийн зааж бичсэн ном судраа харж судалж байж нягт нямбай хийсэн эм танг тохирох тун хэмжээгээр өгдөг зарчимтай. Тиймээс Хүрэл зэвсгийн үед хэрэглэж байсан тунгийн халбага 0,5 гр буюу нэг удаагийн эм танг уух тунгийн хэмжээнээс эхлээд хэлбэр дүрс нь хүртэл яг энэ хэвээрээ байгаа нь үүнийг илтгэж байгаа юм.​

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.