Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Дуурийн Ө.Уянгыг ДБЭТ-ын гоцлол дуучнаар ажилд нь буцаан томилжээ
Папарацци

Дуурийн Ө.Уянгыг ДБЭТ-ын гоцлол дуучнаар ажилд нь буцаан томилжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/19/2023Шинэчилсэн:10/19/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын  гоцлон дуулаачийн нэг болох МУГЖ Ө.Уянга тодорхой бус шалтгаанаар ажлаас халагдсан тухайгаа өнгөрсөн хавар нийгмийн сүлжээндээ хуваалцаж байсан. Тэгвэл түүнийг ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гарчээ.

 

 

Энэ талаар гавьяат дуучин Ө.Уянга нийгмийн сүлжээндээ “Дуурийн театраасаа халагдаад юу болсон бэ.Эргэж ажилдаа орсон уу, гэсэн асуулт нэг сараас хойш намайг дагалаа. Анх театрынхаа босгыг алхаж орсноос хойш энэ мэргэжил нэгдүгээрт юм шүү гэдгийг ТАЙЗ минь миний ой тойнд гүн гүнзгий суулгаж өгсөн юм. Олон сайхан авьяастны гал голомт болсон ягаан театраасаа их ч зүйлийг сурч, их ч зүйлийг өөртөө шингээж авсаан. Тайзан дээрээ гарахгүй, дуулахгүй байна гэдэг миний хувьд үнэхээр хүнд цохилт байлаа. Ажлаасаа халагдах тушаал аваад яахаа мэдэхгүй шууд л театрынхаа үйлдвэрчний эвлэлд хандсан. Бас хамгийн түрүүнд хуулийн зөвлөгөө авах хэрэгтэй гэж бодсон. Ингээд л өмгөөлөгчтэй уулзаж шүүхэд хандах шийдвэр гаргасан.

 

Шүүх хурал энэ сарын 11-нд хуралдаж би гэдэг хүн анх удаа шүүх хуралд суув. Олон цаг үргэлжилсэний дараа шүүхийн шийдвэр иргэн Уянгын талд гарч МУ-ын иргэн Ө.Уянгыг ДБЭТ-ын гоцлол дуучнаар ажилд нь буцаан томилох, ажилгүй байсан хугацааны цалинг олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлсүгэй гэсэн шийдвэр гарлаа.

 

Өнөөдөр би энэ мэдээг дуулгаж байгаадаа маш их баяртай байна. Мэдээж ажилгүй байсан энэ хугацаанд хэд хэдэн орны гайхалтай тайзан дээр Монгол улсынхаа нэрийг гаргаад дууллаа. Мөн хувийн уран бүтээлийн төлөвлөгөө гаргаад ажиллаад явж байна. Энэ чөлөөтэй цаг хугацааг би боломж гэж харж олон ажил амжуулах гэж хичээлээ.

 

Сэтгэл санаа хүндхэн, эмзэг явахад хүний хандлага, хүн чанар ус, тос шиг л ялгараад ирдэгийг харлаа, мэдэрлээ. Хэцүү цагт урамын үг хэлж, дэмжсэн ханьдаа, дотны найз нөхөддөө, эгч дүү нартаа баярлалаа гэж хэлье. Бас намайг үргэлж дэмжиж миний дуу хоолойг сонсдог, сонгодог урлагт дуртай үзэгчиддээ гүнээ талархал илэрхийлье. ДУУЛЖ ЯВАХ САЙХААН” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.