Яруу найрагч гэхээсээ илүү бизнесмэн, улс төрч, “Шөнийн захын эзэн” гэдгээрээ танигдсан эрхэм бол М.Хүрэлсүх. Тэрээр өөрийн анхны амьдралаас өрх тусгаарлаж өөрөөсөө дүү дуучин бүсгүйг амьдралын ханиараа сонгосон.
Ардын жүжигчин А.Долгорын гарын шавь гэгдэх Л.Солонго хүүхэд төрүүлэх бүртээ том том бэлэг авдаг гэдгээрээ алдартай. Тэрээр анхны хүүхдээ төрүүлэхэд тоглоомын газар, удаах хүүхдээ төрүүлэхэд Лексус-570, гурав дахь хүүхдээ төрөхөд амралтын газар, жуулчны бааз бэлэглэж байсан гэдэг.
Олон насны зөрүүтэй ч олон хүүхэдтэй болохоор зорьж буй тэд дөрөв дэхь хүүхдээ өлгийдөн авчээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Охинтой боллоо. Хань бидэн хоёр говь шиг хангай шиг үрстэй болж байна даа” хэмээжээ.

