Сүүлийн үед уран бүтээлээсээ түр хөндийрч нам гүмхэн байсан Э.Чулуунчимэг эрхэмсэг бүсгүйчүүддээ зориулан “CHUKA’S Fashion Boutique” эмэгтэй хувцасны дэлгүүрийнхээ үүд хаалгыг нээжээ.
Сор болсон дуунуудаа үзэгчдэдээ хүргэхээс гадна дэлгүүр хариуцсан босс эмэгтэй болжээ.
Түүний хувийн амьдрал цэгцэрч өгөхгүй байгаа ч ажлын хувьд амжилттай яваа ганц бие ээж билээ. Уран хоолойт дуучин бүсгүй дээ амжилт хүсье.


