Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хараат бус гишүүн, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Цог-Өрнөхийг хууль сахиулах байгууллагынхан хойшлуулшгүйгээр цагдан хорьжээ. Түүнийг насанд хүрээгүй хөвгүүнийг садар самуунд уруу татаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй гэж буруутгаж буй гэнэ.
Хан-Уул дүүрэгт оршин суудаг 15 настай хүү бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй талаар ээж нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу шалгаж эхэлсэн аж.
Г.Цог-Өрнөх фэйсбүүкт хуурамч хаяг нээж 15 настай хүүтэй танилцан, улмаар хууран мэхэлж автомашиндаа суулган Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутагт аваачин ёс бусаар бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй хэрэгт сэрдэгджээ.