Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025

    Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

    07/04/2025

    Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Бакалаврын зэрэгтэй “КОЧЕГАР”
Фото

Бакалаврын зэрэгтэй “КОЧЕГАР”

coolBy cool07/02/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Сурагчийн ширээнээс салаад их сургуульд орох нь хүүхэд залуусын хувьд амьдралын томоохон алхмуудын нэг билээ. Бид XXI зууны хүмүүс, сонгох сонгогдох бол хүний бүрэн эрхийн асуудал. Гэвч үлгэр ярьж сургуульдаа элсүүлчихээд, хүний эрхийг зөрчиж буй “Их Засаг” их сургууль гэгдсэн сүржин нэртэй даржин газрыг аль тэртээх XIII зууны сургууль гэхэд хэтрүүлсэн болохгүй биз. Яг үнэндээ “Гаднаа гяланцаг дотроо паланцаг” гэдэг нь л энэ бололтой.

Даяарчилж буй энэ нийгэмд социализмын үеийн хатуу чанга дэглэм, нүүрс түлдэг уурын зуух, тэсгэм хүйтэн дотуур байр, Инновацийн төв нэртэй хичээлийн гуравхан өрөө,  юу ч хийж, хаашаа ч хөдөлсөн мөнгө нэхэх боловсролын систем арай л хоцрогдоод байгаа бус уу. Ардчилсан Монгол Улсад мөнөөх дэлхийн жишиг нь хаачив. Хагас цэрэгжилтийн хатуу дэглэм “ноёрхсон” сургууль нэртэй залхаан цээрлүүлэх газар аль болох цөөн байх тусмаа сайнсан.

Хэн бүхэн “Хүний эрх, эрх чөлөө” гэж ам нээх тоолондоо хэлэх атал алаг үрс чинь дарамтанд сурч байна. Ахмад нэг нь арай доройгоо дээрэлхэх бохир зүйл одоо ч энд бугшсан хэвээр. Энэ тухай тус сургуулийн удирдлагууд нь мэддэг болов уу… Олон улсын гэхээсээ илүү эзгүйрсэн “Их Засаг” болоод байна уу гэлтэй. Аль ч их сургуульд судалсан хичээл дээрээ шалгалт өгч унасан оюутнууд нь кредит-ний мөнгө төлж дахин судалдаг бол, энд бол үйл явц арай өөрөөр явагдана.

Мөнгө, цаг хугацаа хэмнэх хамгийн оновчтой гэгдэх харамсмаар увайгүй арга нь уурын зуух руу нүүрс зөөн гал түлж, “кочегар” хийх. Ингэж чадвал шалгалтандаа унахгүй, дүнгээ гаргуулж болно. Энэ мэтээр л бидний хойч үе юу сурч мэдээд, юуг хийж бүтээгээд явааг хэлэхэд ч бэрх болж. Их сургуульд хүүхдээ оруулж, ирээдүйн амьдралыг нь баталгаатай болгож өгөхийн тулд ихэнх эцэг эхчүүд хуруу хумсаа хугалах шахам цуглуулсан мөнгөө иймэрхүү сургуульд төлөх нь дэндүү харамсалтай.

Эрдэм ном сургах гэж бус нүүрс зөөлгөх гэж энэ сургуульд мөнгө төлж, хүүхдээ даатгах уу, эсвэл хэдхэн жилийн дараа үнэгүйдэх дипломтой Солонгос улсын хар ажилчдыг бэлтгэх үү гэдгээ бас л бодолцох ёстой. Суу ухаант Монгол хүмүүний үр хойч чухам хаана сурч боловсроод байна вэ… “Их Засаг” нэртэй иймэрхүү сургуулиуд боловсролын салбарт 24 жил үйл ажиллагаа явуулсан ч юу хийж бүтээв… Хөөрч гангарч хийрхэхээс өөр юу хийв, тэд. Өдрөөс өдөрт хөгжин боловсорч байгаа орчин цагийн залуусын дэргэд өнөөх хоцрогдсон арга барил, бакалаврын зэрэгтэй “кочегар” нь байрандаа байсаар л…

цаг үе
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.