Өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо Бага наранд байшин шатаж байна дуудлага 03:48 цагт ирсний дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 6*6 хэмжээтэй 2 байшин бүрэн шатаж, нэмэлт дуудлагаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж, галын тархалтыг 04:50 цагт зогсоож, бүрэн унтрааж ажиллалаа.
Уг гал түймэрт өртөж 7 иргэн амь насаа алдсан. Одоогийн байдлаар мэргэжлийн байгууллагуудын хамтарсан үзлэг шалгалт явагдаж байна.