Эмэгтэй хүн бүр гоолиг бэлхүүстэй байхыг хүсдэг нь нууц биш. Гэхдээ аливаа зүйлд хэмжээ хязгаар бий.
Ихэнх бүсгүйчүүд 90/60/90 болох мөрөөдөлтэй байдаг. Харин тэр мөрөөдлийг бодит болгосон охин сүүлийн хэдэн өдөр сошиалд шуугиан тарив.
Түүнийг А.Индра гэдэг бөгөөд бэлхүүсний тойрог нь ердөө 48 см гэнэ. Тэрбээр ийм болохын тулд ямар нэг мэс засал хийлгээгүй, зөв хооллолт, амьдралын зөв хэвшлийг баримтлахаас гадна корсет зүүдэг аж.
Хүн болгоны биеийн бүтэц өөр учир хүн бүр ийм болох боломжгүй. Ялангуяа өсвөр үеийнхэн өөрийн биеийг голж өөлөхгүй байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг зөвлөе