Бид Анагаах ухааны доктор, их эмч Ү.Байгалмаа эмчтэй хамтран зөвлөгөө мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа “Харшилын тухайтад” бодит жишээ, зөвлөгөө мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.
Монголын уламжлалт анагаах ухааныхаа арвин их эрднэсийн сангаас олж таньсан өчүүхэн мэдлэгээсээ та бүхэнтэйгээ хуваалцахаар сууж байна. Таньсан гэдгийн учир нь хэдэн зуун мянган хүний эмчилгээнд хэрэглэж үзэж байж л сая мөн чанарыг нь таньсан учраас тэр. Ингэж Монголын уламжлалт анагаах ухаанаар эмчилж болдог нь танигдсан нэгэн өвчин бол Харшил юм.
Утас дуугарсаар л…энэ дундаас хамгийн хөөрхөн ч гэх юм уу эгдүүдэй ч гэх юм уу нэгэн яриа байсан юм:
– Сайн байна уу эмч ээ. Бид хоёр эрүүл мэндийн хувьд үнэхээр сайхан байгаа. Та санаа зоволтгүй шүү хэмээн нэгэн настайвтар хүн мэнд мэдлээ. Би:
– Зүйтэй болж дээ. Тийм бол хэдэн сар, ер нь хагас жил ч амарч болно шүү дээ гэхэд өвөө:
– Өө бурхан минь хагас жилээ… хэмээн дуу алдлаа.
– Тийм ээ тийм. Та хоёр чинь тасралтгүй олон жил уусан юм чинь бие махбод сайхан тэгширсэн байгаашд тэгэхээр намар ирж ганц 2 сар ууж болох л юм гэв. Өвгөн:
– Үгүй ээ эмчээ бид 2 ёстой тийм удаан эмгүй байж чадахгүй. Харин ч нэг сар завсарлалаа. Тэгж ярихгүй хө…
– Яагаад биесүүд сайн байгаа гэсэн биз дээ? гэсэнд:
– Тийм л дээ ..гэхдээ ..сая нэг сар завсарласан чинь Монгол эм тангаа санаад… юу ч гэх юм б дээ эмчээ…танай эм танг уухад их гоё ш дээ… гээд л ээрч түгдчин намайг яаж панаалдах вэ гэсэн аятай үнэхээр өхөөрдөм эгдүүтэй:
– Монгол эм тан гоё гэнээ…яагаад? гэж би өдлөө:
– Тийм. Та биднийг ямар байсныг санаж байгаа байх. Миний эхнэр уут дүүрэн эмээ уухдаа дургуйцан огиулж би өгөх гэж аргаа барж заримдаа муудалцдаг болж сүүлдээ тэр ч намайг үзэн ядаж байлаа. Би өөрөө ч хордотлоо эмүүд уудаг байсан учраас түүнийхээ ингэж аашлах нь аргагүй гэж ойлгож байсан ч эмчийн зааврыг ягштал биелүүлэхийг л хичээдэг байсан юм. Сүүлдээ эхнэрийн минь элэг хатуурч эхэлсэндээ хөөрхий..
– аах…тэр чигээрээ байсан бол…хэмээн уйтгартай хоолойгоор санаа алдан хэсэг чимээгүй болсноо…
– Гэтэл…гэтэл…би энэ Монгол эм тангийн чинь эхнэртээ их гоё хүндэтгэлтэй бэлдэж өгнө ш дээ усанд буцалгахийг нь усанд буцалгаад л, шөлөнд чанахыг нь шөлөнд чанаад л, сүүнд чанахыг нь сүүнд чанаад л бурам, зөгийн бал, чеколад, архи, тос хутгахийг нь хутгаад л үнэрлүүлээд л утаад л заримдаа өглөө орноосоо босоогүй байхад нь эсвэл орой унтахынх нь өмнө оронд нь оруулж байгаад л их гоё тансаг уулгана шүү дээ гээд л зүрхнээсээ баяр бахдал нь ундарраад байгаа юм шиг уянгалуулан баяр бахдалтай нь аргагүй хэлснээ эхнэр маань бас надад тэгж өгөх ч дуртай болохоор бид 2 чинь бие биендээ ингэж халамжаа үзүүлэх гээд л бараг уралддаг ш дээ.
Ямар сайхан халуун дулаан харьцаа үүсдэг гэж бодож байна эмчээ гэдэг байгаа. Миний инээд хүрээд:
– Нээрээ зарим хүн ингэж гэр бүлд халуун дулаан уур амьсгал үүсдэг гэж хэлж байхыг урд нь хэн нэгнээс сонсож байсан юм байна шүү. Гэвч та 2 манай эм тангаас уйдахгүй байна гэж үү зарим нь гашуун байна зарим нь хир удаан уух вэ гээд л эмчилгээгээ тасалчих гээд л байдаг юм даа гэлээ.
– Яалаа гэж дээ эмч минь. Бид эхэндээ элдэв эмчилгээ хийлгэсээр ер нь юунд ч итгэхээ байчихсан байсан болохоор танай эмийг ч бас итгэл муутайхан л ууж байсанаа нуухгүй ээ.
– Одоо бол эрүүл байхын жаргалыг өгч байгаа энэ сайхан гайхамшигаасаа салахыг хүсэхгүй байна. Бүр бурхны авралаар олдсон энэ боломжийг, энэ Монгол эм тангаа үхэн үхтлээ уух юмсан гэх эхнэртэйгээ ярьдаг… Бид 2 чинь өвчин зовлон гэдгийг биеээрээ мэдрээд үхлийг цалмаас салгасан гайхамшиг гэж боддог шүү дээ. Тиймээс уух бүртээ ингэж баярлаж бие биедээ шидэт ундаа ууж байгаа юм шиг л ханддаг юм шүү дээ гэлээ.
Хамгийн гол нь бид хоёр танай эм танг уудаг болсон цагаасаа хойш бие болон сэтгэл санаа хөнгөрч хамрын ханиад ч хүрэхгүй болсон тиймээс бид дахин өвдөхийг хүсэхгүй байнаа эмчээ..
– Окау, Монгол эм танг минь ингэж хүндлэн ууж байгаа чинь маш сайн хэрэг шүү. Та хоёр улам сайхан болноо. Гол нь хөл хориотой байхад та нарт гарч орохоос өгсүүлээд ачаалал болоод яахав дээ гэж бодоод байна л даа гэж намайг хэлэхэд. Өвгөн:
– Өө тэр чинь асуудал байхгүй. Хүү минь аваад л хүрээд ирнэ.
– Тийм хол уу? Хөр хорио тавигдаагүй байгааш дээ..
– Үгүй дээ эмч минь. Тэр чинь бид хоёроос асуудаг юм нь Монгол эм тан чинь дуусаагүй биз, авах уу? л гэж асуудаг юм шүү дээ. Тэр ч бүү хэл сайн усаар эм тангаа ууж бай гээд их үнэтэй ус шүүгч хотын төвийн гэрт ч зуслангийн маань байшинд ч суулгаж өгсөн гээд боддоо. Өөрөөр хэлбэл “Танай Монгол эм тан бол манай гэр бүлийн хувьд нэр төрийн хэрэг” шүү дээ. Тиймээс хүү маань маш дуртай авчирна та зүгээр л хаана очиж авах уу түүнийгээ л хэлчих гээд салах шинжгүй ээ хэхэ
– За, за… ойлголоодоо…би туслахдаа хэлээдэхэе. Та түүнтэй ярьж учраа ол, би бол гэрээсээ гарахгүй байгаа гээд:
Зуны улиралд уухад тохиромжтой ходоодыг амраан сэргээх болон зуны халуунд цус хөөрөх болон цус өтгөрөх мөн зүрхний үйл ажиллагааг дэмжих зорилгоор өгдөг бие тэгшитгэх эм тангуудаасаа хэлж өгч билээ.
Учир нь зун ингэж биеэ тэгштгэн хийг дарж чадвал хаврын халуун дулаанд шар хөөрөх биеийн дархлааг буурахаас сэргийлж чаддаг болохоор тэр.
Энэ хүний эхнэр нь хавар намар нус нулимс нь гоожиж нүд нь загатнадаг байсан тул харшилын эмчийн хяналтанд эмчилгээ хийлгэж, хавар бүр харшлын вакцин хийлгэдэг байжээ. Сүүлдээ улирал харгалзахгүй тоос шороо болон барагг бүх юмнаас харшдаг болж тэр ч бүү хэл гэнэт хоолой нь боогдон хэд хэдэн удаа сэхээнд оржээ. Тиймээс “Квинкийн хаван” хэмээн оноштой болж дотор салст хавагнан амьсгал боох аюултай учраас дааврын гаралтай эм бэлдмэлийг ууж, хамар болон амандаа байнга цацаж харшил үүсгэх бүх зүйлээс тусгаарлагдаж зусландаа ч гарахгүй болсон гэсээр нүүр нүд нь сэлхийн хавагнасан маш уур уцаартай нэгэн ирж байсан билээ. Ингээд эхлээд Сэрдэг 5, Шар тан болон Танчин 25 зэргээс өгч цаашид бие мах бодыг химийн эмийн ходлогоос цэвэрлэн цаашид эд эсийг нөхөн төлжүүлэх, дархлааг сэргээх эм тангаа тасралтгүй уусаар одоо ингээд Монгол эм тангийн улаан шүтэн бишрэгч болчихоод байгаа нь энэ юм.
Өөрөөр хэлбэл Монгол эм танг ууж байхад бие хөнгөн сэтгэл санаа сэргэг дархлаа сайн байх юм гээд өвчнөөс урьдчилан сэргийлэхээр ч гэх юм уу, эрүүл амьдралын таашаал авахаар ч гэх юмуу ямар ч л байсан Монгол эм танг улиралдаа тохируулан ууж байдаг олон арван хүмүүсийн нэгэн сонгодог жишээ билээ.
Энэ бүхнээс дүгнэн үзэхэд Монголын уламжлалт анагаах ухааны үүднээс харшлийг “Цусан хөөргийн хямрага“ хэмээн үзэж цусыг боловсруулан түгээж байдаг бөөр элэг цөс гээд 5 цул 6 сав эртний үйл ажиллагаагаа тэгшлээд өгөхөөр харшил ор мөргүй арилдаг. Түүгээр ч барахгүй харшил үүсэхээс урьдчилан сэргийлж байдаг нь эмчилгээний явцад илхэн байдаг билээ.
Жич: Сүүлийн үед харшил маш их болж байна. Энэ нь юуны өмнө идээ ундаатай маш их холбоотой. Тэгэхээр элдэв өнгөтэй химийн бодис орсон төрөл бүрийн ундаа, халуун ногоотой бэлэн гоймон, хар багаас нь төрсөн өдөр гээд идүүлдэг өнгө будгаар чимсэн элдэв амттат торт, исгэлэн чихэр, ундаануудын найрлага дахь л химийн гаралтай бодисууд цусанд орж бие махбодыг хордуулан хүчиллэгжүүлдэг. Нэгэнт хордож цочмог болсон эд эсүүд элдэв өдөөгчид амархан өдөөгдөж харшиж хамрыг сэрвэгнүүлэн найтайлгаж, биеийг загантуулан нуримсыг гоожуулах зэргээр шинж тэмдэгээ үзүүлдэг. Зарим нь хамар, ам болон хоолойн салс хөөж дээр жишээнд гарсан шиг хоолой боож ч болдог. Тиймээс юуны өмнө идэж байгаа зүйлдээ маш их анхаарч зуны улиралд цагаан идээг ахиухан хэрэглэж болж өгвөл хөдөө эрүүл агаарт байвал зүгээр. Цагаан идээнд байгаа байгалийн кальц фосфор зэрэг нь харшлийн эсрэг маш сайн бүтээгдэхүүн билээ.
Ер нь хамгийн хоргүй эдийн засгийн хувьд ч эрүүл мэндийн хувьд ч ашигтай хүүхэд гэхгүй бүгд хүсснээрээ ууж болох ундаа бол бага зэрэг давстай хярам. Мөн өөхөн тосонд хайрсан боорцог зэрэг нь харшил үүсгэхгүй мөртөө өег хангалуун байлгах идээ ундаа юм.
Харин нэгэнт харшил өвчин туссан тохиолдолд ууж байгаа хашлын эсрэг эмээ орхихгүйгээр Монгол эм танг ууж бие махбодыг цэвэрлэж тэгштгэх явцад бүрэн эдгэрдэг. Түүнээс шууд европ эмээ хаяж болохгүй. Учир нь орчин үеийн харшлын эсрэг эм харшлын үед ихэсдэг гистамин хэмээн бодисын ялгаралтыг зогсоож чаддаг учраас түргэн үйлчилдэг. Өөрөөр хэлбэл түргэн шинж тэмдэгийг нь дарж чаддаг давуу талтай. Харин Монгол эм тан бол шалтгааныг нь эмчилж уг үндсээр нь эмчилж байдаг тул харшил нь багассаар эдгэрдэг.
Тиймээс харшилын зарим тохтолдолд хурц үед нь өрнө дорнын анагаах ухаанаа хослуулан хэрэглэх нь үр дүнтэй байдаг.
Харин харшлын эмийг сонгохдоо аль болох нойрсуулах үйлчилгээгүй мөн зайлшгүй шаардлаггүй бол дааврын эмийг хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл харшил эхлэх үед Кальцийн уусмал зэрэг зөөлөн эмнээс эхэлж байгаарай. Бөөсөнд хутга гэгчээр шууд хүчтэй эм тариагаар эхлэхээр дараа нь дарагдахад хэцүү болж харшил өгөх зүйлсийн тоо улам ихэссээр элдэв архаг өвчин болж хувиран бие махбодыг хямруулдаг юм шүү.
Гэвч хамгийн гол нь өвдсөн хойно нь биш өвчнөөс урьдчилан сэргийлэхийг л анхаарах хэрэгтэй. Энэ бол таниас л хамаарна. Учир нь та идэж уух зүйлсээ өдөр тутам өөрөө л сонгож байдаг болохоор таны эрүүл мэнд таны л гарт байгаа.
Тиймээс Монгол эм тангаа ууж бие махбодоо тэгштгэн өвчнөөс урьдчилан сэргийлж байхыг эрхэмлэх нь өөрийн бие махбоддоо эзэн хүний хувьд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт юм.
Эрхэм уншигч танд жаргалын дээдийг ерөөе.
Хүний их эмч Үржингийн Байгалмаа
2020.5.13
Энэ бүхэнтэй холбоотой асуулт байвал Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийг дэмжих “Хутай билиг” төвөөс асууж лавлана уу.
Утас: 99250005
78000088