“Инээмсэглэл” хамтлаг бол Монголын ард түмний хайртай, Монголын рок попын анхдагчдын нэг юм. Тэд хамтлагийнхаа тэгш жилийн ойгоо тэмдэглэж тоглолтоо хийхээр болжээ.
Тэгш ойн хүрээнд тоглолтоос гадна хоёр пянз, 5 ангит баримтат цуврал нэвтрүүлэг, шинэхэн клипүүдийг гаргаж, хит дуунуудыг Кивигийн Ука, А-Sound-н Тэмүүлэн, Voice of Mongolia тэмцээний ялагч Энгүүн, The Royal Heartaches гэх зэрэг уран бүтээлчидтэй хамтран шинэчилсэн найруулгаар бүтээж, цуврал амьд хөгжмийн контентуудын хамтат нь хүргэхээр төлөвлөжээ.
“Инээмсэглэл” тоглолт нь Соёлын төв өргөөнд Арванхоёрдугаар сарын 1, 2-нд болох гэнэ.