Монголын кино урлагт “хөөрхөн” тодотголтой цөөн хэдэн жүжигчин бүсгүй бий. Тэдний тоонд зүй ёсоор орох нэгэн бол Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Хулан юм.
“Сарны нулимс”, “Намрын синдром”, “Зөрлөг”, “Түцний охид” зэрэг кинонд тоглож, олонд танигдсан тэрээр “Эмэгтэйн кэйс” киногоо нээж үзэгчдээс талархал, шүүмжлэлийг хүртэж яваа.
Түүний хань нэрт жүжигчин Г.Дашхүү агсаны хүү, найруулагч Д.Галбаяр “Эмэгтэйн кэйс” киногоо эхнэртээ зориулан бүтээсэн гэдэг. Хаа ч явсан инээмсэглэл цацруулан алхах хөөрхөн Т.Хулан манай дуранд.




