Монголын хип хопод шинэ салхи оруулж хоёр мянгаад оны эхэн үед бүгдийг байлдан дагуулж байсан хамтлаг бол “Outlaw” юм. Хамтлагийн гишүүд одоогоор тус тусын ажил, амьдралдаа анхаарлаа хандуулан уран бүтээлээ түр завсарлаад байгаа билээ.
Амьдралд эр хүн алдсан ч, эргээд босч чаддагийн жишээ болсон Outlaw-ийн Чинзо буюу Чинзориг нэг хэсэг хоолны бизнест хүчээ үзэх болсон. Тэрээр өөртэй нь усны дусал мэт адилхан амин охиндоо бүхнээ зориулдаг, сайн аав гэдгийг ойрын хүрээнийхэн нь магтан ярьдаг гэнэ.Түүний амин охин аавыгаа болзоонд урьсан гэнэ шүү.