Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Алтан үеийн гайхалтай жүжигчдийн нэг гэртээ ганцаараа өлбөрч үхсэн…
Папарацци

Алтан үеийн гайхалтай жүжигчдийн нэг гэртээ ганцаараа өлбөрч үхсэн…

Эрхэм админBy Эрхэм админ11/11/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Зохиолч Б.Сарантуяа:

Цэнхэр залаагийн Баатарсүх ахын бичлэгийг хараад бодож сууна. Уг нь ингэж явах хүн байгаагүй л юм даа. Гэхдээ ийм байдалд орж үр хүүхэддээ хаягдсан хүн мэдэгдэж байгаа нь л энэ мэт ганц нэг болохоос гадуур зөндөө байгаа. Хорвоо улам бүр хүйтэн болсоор л байна. Дараа үеийн залууст хайрлах энэрэх сэтгэл их дутуу санагддаг. Мэдээж бүгд биш ч гэсэн ихэнх нь. Яг л Европ америкийн араас алгуур явсаар л байна. Аав ээжийгээ асрамжийн газарт хүлээлгэж өгөөд амар сайхан амьдрах хүсэлтэй залуус цаг ирэх тусам олон болно. Энэ бол хэтрүүлэг биш. Бидний үеийнхэн гэхэд нийгмийн шилжилтийн галзуу үеийг, байлдаантай кино шиг амьдарлыг туулахдаа ихэнх гэр бүл салж нийлж, ганц хоёрхон хүүхэд л төрүүлж амжсан. Үе тэнгийнхнийг минь юу хүлээж байгаа бол, үй олон өрх толгойлсон ганц бие, ганцхан хүүхэдтэй эээжүүд байна. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Өнөөдөр өнгөтэй мөнгөтэй, азтай жаргалтай явлаа ч маргаашийг бид мэдэхгүй шүү дээ. Миний мэдэхээр алтан үеийн гайхалтай жүжигчдийн нэг, нэрийг нь хэлээд яах вэ. Тэр хүн гэртээ ганцаараа өлбөрч үхсэн байдаг. Дараа нь задлан шинжилгээ хийхэд ходоодноос нь эсгий гуталны тасархайнууд гарч ирсэн гэж дуулсан. Өлсөөд арга барагдахдаа гутлаа идсэн гэсэн үг. Тэр бүү хэл 7 хүүхэдтэй эцэг хүн хүүхдүүддээ хаягдаад гудамжинд гарсан тухай ч сонсож л явлаа. Хэн ч яаж ч яваа билээ. Хорвоо таашгүй шүү дээ. Маргаашийг хэн ч мэдэхгүй. Одоо л чадалтай байгаа дээрээ дээр дооргүй ирээдүйнхээ төлөө ямар нэгэн зүйл хийх цаг нь болсон байх гэж бодогдож байна. Миний хамгийн их хүсдэг зүйл. Долоо хоногт ганц удаа ч болов дунд сургуулийн сургалтын программд “Хайрын хичээл” гэж ордог байх. Бидний дунд цаг ирэх тусам үнэ цэнээ алдсаар байгаа эх орон цаашлаад ижий аав, хүн хүнээ хайрлах сэтгэлийн тухай, амьдрах ухааны тухай заадаг байх. Хамаа алга. Ном товхимол бэлтгэх ажлыг зохиолчдоо уриалаад би хийе. Дараагийн бас нэг чухал зүйл бол Батсүмбэрийн асрамжийн газар байшин барилгатайгаа тэтгэвэрт гарах цаг нь болсон. Оронд нь илүү том, илүү тохитой асрамжийн газар барьж байгуулах, ахиад ч дэлхийн жишиг тогтолцоогоор хүмүүс өөрсдөө хүсэж, мөнгө төлж ирдэг хэд хэдэн асрамжийн газар нэмж барих зэрэг ажлууд хиймээр л байгаа юм даа. Бидний хэн маань ч тэнд тууж явж магадгүй. Амьдрал болзолгүй шүү дээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.