Монголын дууны ертөнцөд нэгэн бүсгүй монгол эрчүүдээ магтан дуулсан “Жавхлант минь” дуугаараа овоглогдон өөрийн өнгө төрхийг тодотгон гарч ирж буй билээ. Дуу хуурын өлгий нутаг Дундговийн унаган охин Г.Энхцэцэг анхны цомгийн нээлтээ амжилттай хийлээ.
Тэрээр анхны цомгоо “Жавхлант минь” дуугаараа нэрлэсэн бөгөөд цомогт “Дурлал”, “Монгол бөхийн дуулал”, “Цэцэгчний хүслэн” зэрэг 12 дуунаас бүрдсэн гэнэ.
Сүүлийн үед дуучны маань “Монгол бөхийн дуулал” дуу нь Бөхчүүдийн дунд нэлээдгүй хүртээл болоод байгаа билээ.
Анхны бие даасан тоглолт, анхны цомгоо нэрлэсэн “Жавхлант минь” уран бүтээлийн шүлгийг МУСГЗ Ү.Хүрэлбаатар, хөгжмийг МУСТА Э.Эрболд бичжээ.
Дуучныхаа дараа дараагийн уран бүтээлд нь амжилт хүсье.