“Universe best songs” наадамд оролцож олноо танигдсан дуучин К.Акботаг “The night with Motive” бүрэн хэмжээний тоглолтын хэвлэлийн хурлын үеэр манай дуран онцлон буулгалаа.
Дуучин бүсгүйн хувьд 100 мянган дагагчидтай бөгөөд өнгөрсөн хугацаанд төлбөртэй live, реклам сурталчилгааг хувийн хуудаснаа оруулж байгаагүй гэдгээрээ онцлогтой.
Түүний хувьд ид танигдаж байхдаа “Мотив” хамтлагийн Т.Ганбаатартай гэр бүл зохиож хөөрхөн хүүтэй болсон. Харамсалтай нь тэдний хамтын амьдрал удаан үргэлжилсэнгүй хоёр тийшээ болж К.Акбота хүүгээ өсгөх болсон.Тэд хэдий салсан ч сайхан харилцаатай байдаг бөгөөд Мотив хамтлагийн тоглолтын маркетинг тал дээр гар бие оролцож яваа сурагтай.