“Дижитал” хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг дууныхаа үг, аяыг өөрөө зохиодог.
Ганцаарчилсан уран бүтээл нь амжилт олж буй тэрээр “Хэцүү зүйлсийг даваад гарсан. Гэхдээ хамгийн хэцүү зүйл юу гээч. Амьдрал аятай болох үед аав ээж минь дэргэд байхгүй байх. Гоё хоол идсэн ч аавдаа идүүлсэн бол, сайхан зүйл тохиолдсон ч ээждээ харуулсан бол гэж бодох. Үр зулзагануудаа хараад баясахдаа ч аав ээж минь харсан бол гэж санаа алдах. Тэгэхээр амжиж хийж бүтээж , цаг хугацааны хатуугаас өрсөж аав ээждээ сайн сайхан яваагаа харуул. Тэднийхээ хүүгээрээ бахархаад духан дээр үнэрлэх мөчийг олон удаа мэдрэхийг хичээ” гэжээ.