“Universe Best Songs 2011″ наадамд оролцон өөрийн өвөрмөц хоолойгоороо бусдаас ялгарч чадсанаар уран бүтээлийнхээ гарааг эхэлж, өдгөө дуулсан дуу болгон нь хит болж буй чадварлаг дуучин А.Хишигдалай хэмээгдэх болсон.
Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна. Тэрээр өнөөдөр 30 нас хүрч байгаа юм. Дуучин бүсгүй 1993 оны энэ өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд айлын отгон охин болж төржээ. Дээрээ хоёр ахтай тэрээр эрэгтэй хүүхдүүдээс дутахгүй сахилгагүй хүүхэд байсан аж.