Монголын хөгжмийн ертөнцөд өөрсдийн ганхашгүй байр сууриа бийж болгож чадсан рекордс бол “Тоонот” юм. Тэд таван жилийн ойн баяраа үзэгч, сонсогч олонтойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. Өнгөрсөн онд “Тоонот 21X21” төслөө хэрэгжүүлж Монгол орныг тойон 21 аймагтаа тоглолтоо хийсэн. Хөдөө орон нутагт байдаг сонсогчиддоо чанарын өндөр түвшинд зохион байгуулагдаж буй тоглолтыг орон нутагтаа үзэх боломжийг тэд нээсэн. Монгол туургатан, зон олон нэгэн дээвэр дор оршин буйг илтгэх утга санааг илэрхийлсэн “Тоонот” рекордс олон улсын жишгийг өөрийн оронд хэрэгжүүлж буй гэхэд хилсдэхгүй. Үүнийг батлах энгийн нэг жишээ тэд таван жиийн ойн тоглолтын шторкийг өөрсдийн сошиал хуудсаар хүргэхэд л тоглолтын тасалбар дууссан нь юм. Тэд ийнхүү ард түмэн, сонсогч олондоо хүлээн зөвшөөрөгдсөн монголын хамгийн тод лабел болсноо дахин батлав. Тус лабелийн захирал, ерөнхий продессер, саунд инженер Э.Дэлгэрмөрөн буюу Дээгий юм. Тэрээр оюутан байхдаа “Eternal” хамтлагийг байгуулж дуулж эхлэж байсанг хүн бүр мэдэх бизээ.
Өөрийн соло уран бүтээлийг хойш тавьж бусад уран бүтээлчдээ дэмжин, хамтран ажиллах замыг сонгожээ. Атгасан гар шиг ажиллах нь тэдний амжилтын нууц гэнэ. “Тоонот”-ын бат бөх түшиг тулгуур, анхлан хамтран эхлүүлсэн эрхэм бол реппер Desant буюу Г.Батболд. “Жинхэнэ бай, өөрийнхөөрөө бай” гэж залуучдад хэлэх дуртай тэрээр монголын хип хоп урлагт үнэнчээр зүтгэсээр, шинэ залуу үеэ мөн бэлдсээр ирсэн. Реппер D, Backyard-аас урлагийн гараагаа эхлэж өдгөө залуучуудыг дуу уран бүтээлээрээ байлдан дагуулж зоригжуулж яваа шинэ залуу үеийн түүчээ бол Б.Өлзий-Учрал буюу Thunder юм. Анхны тоглолтоо цэнгэлдэх дүүргэсэн тэрээр залуу үеийн түүчээ болж яваа нэгэн. Тоонотын хамгийн уянгалаг нь гэгддэг жүжигчин Б.Баяржавхлан буюу Jason. Хайрын эмо дуунуудаар сонсогч олноо уяраах тэрээр мэргэжлээрээ хэд хэдэн кинонд дүр бүтээж авъяасаа гайхуулан яваа билээ. Домогт Дижитал хамтлагийн ахлагч Г.Эрдэнэбилэг буюу Эрка. Тэрээр “Тоонот” рекордсийн шинэхэн гишүүн болон ээлжит хит эмо дуунуудаа гаргасан. Монголын хип хоп урлагт үнэнчээр зүтгэсээр ирсэн тэрээр Тоонотын гишүүн болсноор ганцаарчилсан уран бүтээлүүддээ илүү анхаарах болсон. “Чамайг санасаар”, “Чамайг дурсаад” гээд үг, үсэг бүрийг нь мэдэрч сонсох энэ дуунууд хайрын, эмо дуунуудын тэргүүнд бичигдэх нь зайлшгүй юм. Эркагийн гаргасан дуу болгон хит болж, олон залуучуудыг байлдан дагуулдаг нь бичигдээгүй хууль болсон гэхэд хилсдэхгүй. Олон олон Сонин содон өнгө төрхийг артистуудаараа бүрдүүлсэн “Тоонот рекордс”-т O.Z, Babar, Bilgang нар харъяалагддаг.
Харин тэд шинэхэн гишүүддээ таван жилийн ойн тоглолтын үеэрээ үзэгч олондоо танилцуулан юм. Уг лабелд артистаар орох хамгийн том шалгуур нь “хөдөлмөрч байдал” гэнэ. Өнгөрсөн хугацаанд артистуудынхаа тоглолт, цомог, уран бүтээлүүд дээр бүгд нэгдэн ажиллаж байсан ба эдгээр цаг хугацаа нь тэдний хөдөлмөрийг сонсогч олон нь үнэлсэн, “Тоонот”-ыг хүлээн зөвшөөрч тамгалсан таван жил байлаа.