Цуутай хүүхэн хуримгүй гэгчийн үлгэрийг бараг өөрөөрөө харуулах дөхсөн Э.Ганболор 40 наснаас амьдрал эхэлдэг юм хэмээсээр хуримаа хийлээ. Урлаг уран сайханчаар олны өмнө танил болсон тэрбээр БСШУ-ны дэд сайд Г.Ганбаяртай нэг хэсэг хайр дурлалын романс үүсгэж байгаад АНУ рүү нисэн одож, хайр дурлал нь ч дуусгавар болсон. Тэдний хувьд хоёр талд удаан ганц бие явж байсан бөгөөд энэ нь магадгүй нэгнээ санагалзаж байсны илэрхийлэл бизээ.
Эх орондоо эргэн ирээд олон уран бүтээл хийгээгүй ч хувийн амьдрал, хувьсгалын ажлаа хослууланхан нэг хэсэг дэгдэж байгаад хүүхдийн ээж болсон түүхтэй билээ.
ТВ-ийн захирал болж, МАН-д бараг л хүчин зүтгэж байсан тэрбээр хамтлагаасаа хамгийн сүүлд хань ижилтэй болж 40 гаруй насандаа албан ёсны “хаягтай” болж байна.
Аз жаргал хүсье.