Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

    06/16/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

    06/16/2026

    Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

    06/16/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох тухай хэн юу хэлэв
Мэдээ

УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох тухай хэн юу хэлэв

coolBy cool05/19/2023Updated:11/29/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Засгийн газраас УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулан өргөн барьсан. Гэвч олон нийт дэмжээгүй учир УИХ-д суудалтай гурван 126 болгохоор зөвшилцөж төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг эхлүүлээд байна. Мөн 126 гишүүнийхээ 76-г нь тойргоос, 50-ийг нь намын жагсаалтаар сонгоход санал нэгдсэн. Гишүүдийн тоог 126 болгох, сонгуулийн тогтолцоо нь мажоритар давамгайлсан байх нь зөв, буруугийн тухай хэн юу хэлснийг хүргэе.

М.Оюунчимэг: -УИХ бол иргэдийн төлөөллийн байгууллага. Энэ төлөөллийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Сая тойрогтоо ажиллахад 120 дотор бол нэмж болно, 152 бол хэрэрхий их байна гээд 80 гаруй хувь нь дэмжихгүй байсан. Тиймээс УИХ-д суудалтай гурван нам нэгдээд 126 болгож байна. 126 гишүүний 76-г нь заавал тойргоос сонгохоор байгаа нь зөв эсэхэд эргэлзэж байна. Харин ч нэмэгдүүлэх хэрэгтэй. Ядаж 78:48 байж болно шүү дээ.

Ц.Идэрбат: -УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг эсэргүүцэж байгаа хүмүс бол 76-гийн нэг байж кнопоо үнэд хүргэх гээд байгаа хүмүүс гэж ойлгож байна. УИХ-ын гишүүдийн тоог хамгийн ихдээ 120-оос хэтрүүлж болохгүй гэдгийг иргэд хэлсэн. Гэхдээ иргэд ингэлээ гээд хасчихаар судлаачдын хүсэн хүлээж байсан үр дүн гарах уу, үгүй юү гэдэгт эргэлзэж байна.

Д.Батлут: -Иргэд гишүүдийн тоог 152 болгохыг эсэргүүцэж байна. Харин сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг бол дэмжиж байна. Одоо 126 болж байна. Иргэд бүр 76 хэвээрээ байх ёстой гэж байсан. Зарим иргэд 99, 108 болгох нь зөв гэж байсан.

Ж.Сүхбаатар: -УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна, УИХ-ын гишүүний гуравны нэгээс доошгүйг хувь тэнцүүлэн хуваарилах арга зарчмаар сонгоно гэж хуульчлах ёстой. Гуравны нэгээс доошгүй нь гэхээр үлдсэн хэсэг нь мажоритар байж болно гэсэн үг. Хууль зүйн техникийн хувьд ийм л байх ёстой. 76:50 гэж хувааж байгаа нь зөв биш. Бусад улс орнууд 50:50 хувиар хуваахдаа парламентын гишүүний хагасыг нь мажоритар, хагасыг нь пропорциональ тогтолцоогоор сонгоно гэж хуульчилдаг. Ер нь тоогоор заах бус хувьчилж заадаг. Тохирсон зүйлээ өөрчлөхгүй гээд ингэж баталчихаад 2024 оны сонгуулийн дараа дахиад Үндсэн хуулиа өөрчилье гээд сууж байх вий дээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.