Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»“Танхимын болон танхимын бус сургалтыг АХЛАХ ангид туршина”
Мэдээ

“Танхимын болон танхимын бус сургалтыг АХЛАХ ангид туршина”

coolBy cool06/21/2023Updated:11/29/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гурван ээлжээр хичээллэх сургуулиудын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ. 2022-2023 оны хичээлийн жилд ЕБ-ын 859 сургуульд 746 мянган суралцагч суралцаж байна. Үүнээс улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэж байгаа 6 сургуульд 1451 суралцагч байна. 18 сургуулийн барилга баригдаж байгаа бөгөөд эдгээр нь сургуулийн сурагчид түрээсийн байранд суралцдаг. 2023-2024 оны хичээлийн жилд нийслэлд өндөр ачаалалтай 47 сургуулийн 33 мянган суралцагч, 17 аймгийн 34 сургууль дээр 4349 сурагч гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн.

Иймээс бодлогын зургаан шийдэл авч хэрэгжүүлэхээр боллоо.

Ачаалал ихтэй сургууль дээр өргөтгөл, барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх

Бусад байгууллагуудын эзэмшилд байгаа барилгуудыг түрээслэх замаар богино хугацаанд суудлыг тоог нэмэгдүүлэх. Хөгжлийн банк, АТГ-ын барьцаанд хураагдсан барилгуудыг худалдан авч сургуулийн зориулалттай болгоно.

Хамран сурах тойргийг шинэчлэнэ. Цаашид нэг ангид 45-аас дээш хүүхэд сургахгүй байх зохицуулалтыг хийнэ.

Их дээд сургуулиуд 40 орчим болж буурсан. Үүнээс олон байр суларч байгаа учраас их дээд сургуулиудын харъяа ахлах сургуулиудыг зохион байгуулалтыг хийнэ

Заавал бүх хүүхэд танхимаар суралцах шаардлагагүйг гэдгийг ковидын үеийн үр дүнгээс харж болно. Иймээс цаашид танхимын болон танхимын бус сургалтыг ачаалал өндөртэй ахлах ангийн хүүхдүүд дээр туршина.

Мөн 1-2 дугаар ангийн 44 дээш хүүхэдтэй ангид туслах багш ажиллуулахаар төлөвлөж байна. Нийслэлийн ЕБС-д 20 мянган хүүхэд нэмэгдэж орохтой холбогдуулан 424 багшийг нэмж ажиллуулах зохицуулалтыг хийнэ. 400 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтыг шийдэж чадвал улсын хэмжээнд гурван ээлжээр суралцах асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой” гэлээ

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.